Гадныхны нүдээр гэлтгүй үнэн дүр…/фото/

Хятадын нэгэн сайтад Монголын тэнэмэл амьдралтай хүмүүс өвөл хэрхэн амьдарч байгааг харуулсан зурган мэдээлэл нийтлэгджээ.  Эдгээр зургуудыг тайлбарын хамт уншигч та бүхэндээ хүргэж байна.

Улаанбаатар хот өвөлдөө целсийн -25 градус хүрч маш хүйтэн байдаг. Тийм учраас гэр оронгүй хүмүүс траншейнд  амьдардаг. Өвөл хүнд хэцүү улирал учраас газар доор орж  дулааны шугам бараадан амьдрахаас  өөр ямар ч сонголт байхгүй. Тэд шөнө болохоор шоргоолж шиг мөлхөн ирж эндээ цуглана. Тэд хотын үзэмжид ноцтой нөлөөлдөггүй учир эндээс  хөөх ямар ч шаардлага байхгүй.
Зураглаач: Paula Bronstein, редактор: Wang Pinwei,
 2000 оны 10 сарын 15.  Улаанбаатар хот. 17 настай Алтанчимэг гэрээсээ цухуйж байна. Тэр найман сартай жирэмсэн.  Түүнд хоол тэжээл олох нь маш чухал юм.
2000 оны 10 сарын 15. Улаанбаатар. Алтанчимэг/баруун гар талд/ түүний найз Цэцгээ нар “гэртээ” хоолоо бэлдэж байна. Тэд амьдрал нь шинээр өөрчлөгдөнө гэж ярина. Гэхдээ маш итгэлгүйгээр. Өвөл бүр  тэд энэ  халаалтын турбаг бараадан амьдардаг.
2000 оны 10 сарын 15. Улаанбаатар хот. Алтанчимэг үсээ самнаж байна, Цэцгээ  лааны гэрэлд ном уншиж байна.
2000 оны 10 сарын 15 Улаанбаатар хот.  11 настай Мөнхтөр  архийг аль хэдийн уугаад сурчихжээ. Тэр траншейныхаа аман дээр согтуу байна.
2000 оны 10 сарын 15 Улаанбаатар хот.  Мөнхтөр согтож траншейныхаа таган дээр унтаж байна.

 

2010 оны 4 сарын 16, Улаанбаатар хот.  36 настай Эрдэнэцэцэг траншейнаасаа тэнгэр ширтэн сууна. Энэ эмэгтэй таван жилийн өмнө Улаанбаатарт ирсэн. Ажилгүй, хог хаягдал цуглуулж амьдардаг.
2010 оны 4 сарын 16 Улаанбаатар хот.  Эрдэнэцэцэг дулааны шугаман  дээр унтахаар хэвтлээ.
 
2010 оны 4 сарын 16 Улаанбаатар хот.  Эрдэнэцэцэг хатуу цаас ашиглан гарч ороход хамгийн тохиромжтой /төмөр тагны оронд /хаалга хийсэн.
2010 оны 4 сарын 15 Улаанбаатар хот. Наранбаатар гэрээсээ толгойгоо цухуйлгаж наранд ээн агаар амьсгалж байна.

2010 оны 4 сарын 16 Улаанбаатар хот. Энэ  эрэгтэйг шөнө  унтаж байх үед хаалга нь онгойсон.

2010 оны 4 сарын 16.  18 сартай хүү Мөнх-Оргил орон дээрээ хөтөвч дээрээ эвшээн сууна.
2002-2003 оны Никон ОУ-ын гэрэл зургийн уралдааны ялагч , Английн зураглаач Жамес Хилл “Хайр ба энх тайван” /Оюунаа мөн Цэцгээ/-гийн дурсамж
Улаанбаатар хотын төв, ээж нь охиноо тэвэрч байна. Зураглаач зургаараа газар доор амьдарч байгаа хүмүүсийн аз жаргал, итгэл найдварыг нь сайн харуулж чаджээ.
Эрдэнэцэцэг 36 настай. Тэр маш их даарсан учраас өөрийгөө дулаацуулж байна.
Эрдэнэцэцэг голдуу  үхаангүй болтлоо архи уудаг.
Гэр оронгүй хүмүүс хоолойгоор гарч ирнэ.
Тэд ойр хавьдаа байгаа дулааны шугаман дээр суун дулаацаж байна.
Тэд шөнө ганцхан лаагаар гэрэл гаргадаг.
Тэдэнд зөвхөн архи уух нь л тааламжтай сайхан байдаг.

URL:

Сэтгэгдэл бичих