Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Н.Ану амжилттай оролцлоо
Японы Окинаво хотноо “Miss International 2013″ дэлхийн гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн энэ сарын 7-17-ны хооронд амжилттай зохиогдож, дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 гоо бүсгүйчүүд өрсөлдлөө.
Эх орноо төлөөлөн “Мисс Монголиа 2013” наадмын тэргүүн мисс, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Намшир овогтой Ану хүмүүсийн санал асуулгаар 13-р байранд шалгарч амжилттай оролцоод ирлээ. /www.missosology.org сайт нь үзэгчидээсээ санал асуулга явуулдаг/
“Miss Mongolia-2013″ тэмцээний ялагч Н.Ану нь ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд өдгөө “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг юм. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй олон амжилтуудыг гаргаад байгаа нэгэн билээ. Ингээд эх орноо төлөөлөн “Miss International 2013″ тэмцээнд амжилттай оролцсон Н.Анудаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
Ж.ЦАЦРАЛ
URL: