С.ЖАМЬЯНСҮРЭН: Алтан 57 хүрчихээд хэндээ гоё харагдах гэдэг байнаа
Цагтаа эд хөрөнгө, мөнгө төгрөг гээч юмаар туйлж ёстой л нэг цалгиж явсан Монголын толгой баячуудын нэг асан С.Жамъянсүрэн өдгөө тэтгэвэрийн хөгшин болж, хотын зүүн зах Ботаникийн хашаанд ургамал ногооны зэрлэг түүсэн шиг даруухан амьдарч байгаа.
“Алтжин групп”-ийн хатагтай Г.Алтанг торгонд умбуулж тоонот гэртээ толгой холбож явсан тэрээр нэгэн үе Монголын баячуудыг хөрөнгө чинээгээрээ тэргүүлж, тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгийн эзнээр сууж байсан ч экс эхнэртээ мадлуулсан эр Монголын бизнест нүүх нүүдэлгүй болж эцэс сүүлд нь өмссөн хувцастайгаа хөөгдсөн гэдэг.
Тэрээр экс эхнэрээс үлдсэн өөрийн ганц хүү Ж.Өнөмандахтайгаа жилдээ ганц уулзах эрхтэй бөгөөд найман настайгаасаа эцгээсээ салсан Г.Алтан хатагтайн хүү Англид сурдаг ирэх жил дунд сургуулиа төгсөх юм.
Харин тус тусийнхаа зам мөрийг хөөгөөд найман жилийн нүүр үзэж байгаа дуулиант салалтын эзэд маань жил гарангийн өмнө уулзсан бөгөөд ганц бие төрхөөр гайхуулж олон удаагийн гоо сайхны мэс засалд орсон экс эхнэрээ С.Жамъянсүрэн нэг л таалаагүй бололтой ингэж өгүүлжээ: ” Ер нь жаахан онцгүй болчихсон байна лээ. Царай зүс, нүд ам нь их л өөр болсон байна лээ. Гоо сайхны хагалгаанаасаа л болсон байх. Надтай амьдарч байхад нь би гоо сайхны хагалгаа хийлгэхийг нь зөвшөөрдөггүй байсан. Хийлгэсэн л юм гэсэн. Гэхдээ л их онцгүй л харагдаж байна билээ. Г.Алтан одоо бол залуу хүн биш шүү дээ. Надаас арав дүү гэдэг чинь 57 настай. Энэ насанд хэндээ гоё харагдах гэж ийм зүйл хийдэг байнаа гэж бодож л байсан. Инээгээд байгаа ч юм уу, уйлах гээд ч байгаа юм уу их л сонин харагдаж байна лээ”
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Алтан авгай үнэхээр хүн чанаргүй