Үндэсний зөвлөлийн хурал ил тод, нээлттэй болох уу?

niilМҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдана. Энэ нь 2013 оны сүүлчийн хуралдаан бөгөөд хурлаар МҮОНРТВ-ийн 2014 оны төсвийг батлаж, шинээр томилогдсон хоёр захирлыг батламжлахаас гадна хэл ам дагуулсан зарим асуудлыг  хэлэлцэх нь. Үүнд, МҮОНРТВ-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаярын ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэсэн гомдол болон түүний яриад байсан дунд шатны дарга нартай холбоотой асуудлаар Үндэсний зөвлөл ямар дүгнэлт гаргаж байгаа вэ гэдэг нь тодорхой болох аж.

             Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлөх үү, үгүй юу гэдэгтэй холбогдуулан Үндэсний зөвлөл өмнө нь хуралдаж, МҮОНРТВ-ийн ерөнхий захирал  М.Наранбаатарт асуудлыг судалж, тодруулах арав хоногийн хугацаатай үүрэг өгсөн байдаг.  Гэвч Үндэсний зөвлөлийн ийм шийдвэр гарснаар тухайн өдөр нь телевизийн захирлыг чөлөөлөх шийдвэрийг ерөнхий захирал гаргажээ. Тиймээс Ч.Даваабаяр энэ асуудлаар Үндэсний зөвлөлд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг Үндэсний зөвлөл хэлэлцээд бичгээр хариу өгөх ёстой аж.  Чухам ямар хариу өгөх нь өнөөдрийн хурлаар яригдах бололтой.

               Түүнээс гадна МҮОНРТВ-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаяр тус байгууллага дунд шатны дарга нартай холбоотой хэтийдсэн эрх мэдлийг хөндөж, хууль хяналтын байгууллагуудаар шалгуулна гэдгээ мэдэгдэж байсан. Үүнийг шалгаж, магадлах эхний шат нь Үндэсний зөвлөл гэдгийг эх сурвалж хэлж байна. Тиймээс МҮОНРТВ-ийн ирэх оны төсвөөс нь илүүтэйгээр томилгоо болон “иддэг уудаг” гэх талаар ямар үнэлэлт өгч шийдвэрлэх нь өнөөдрийн хурлын хамгийн анхаарал татсан асуудал болоод байна.

        Олон нийтийн гэх тодотголтой, улсын төсвөөр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг радио, телевизийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөл өнөөдөр, ил тод нээлттэй хуралдаж чадах уу, улс төрөөс хараат бус олон түмний төлөө шийдвэр гаргаж чадах уу гэдэг  асуултууд өнөөдөр 11:00 цагт эхэлсэн хурлаас хариугаа  хүлээж байна.

Д.Эрдэнэ

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих