1200 хүрэх доллар хаана байна аа сайд аа?

Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэсэн эртний сайхан үг бий. Харин орчин цагт эр хүн хэлсэндээ хүрэх нь битгий хэл, уран яруу үгээр уяраах нь нэмэгдсэн. Эр хүний худал хэлж, хууран мэхлэх үйлдэл төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүст арай л хэтэрхий илрээд байгаа. Суудал нь ганхаад хэзээ мөдгүй хугарч унах дөхөөд байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө 12 сард долларын ханш 1200 болно гэж хэлж байсан байх юм. Харин одоо 12 дугаар сар дундаа орчихоод байхад доллар 1665-тай байна. Хэзээ 1200 хүрч ард түмнийг баярлуулах юм бол доо хөөрхий.

Ө.Амук

Эх сурвалж: new.mn


URL:

Сэтгэгдэл бичих