Хувийн нууцаа хамгаалах хамгийн энгийн 5 арга

9042e3 locked screen x678
  1. Компьютерынхаа камерыг хэрвээ ашиглахгүй байгаа бол дээр нь бяцхан наалт наачих хэрэгтэй. Дэлгэцний чинь дээр байрлах камер таныг хянах хэрэгсэл болсон байхыг үгүйсгэх аргагүй. Программын аргаар ингэх боломжтой. Ялангуяа интернэтэд холбоотой байхад тань.
  2. Компьютер дээр түр үүсгэсэн зураг, баримт бичиг зэргээ хэрэгцээ нь дуусангуут устгаж бай. Битгий ардаа дэл сул зүйлс үлдээж бай. Мэдээлэл алдагдах түмэн арга бий болсон цаг шүү дээ.
  3. Интернэтээр өөрийнхөө тухай юу яригдаж, бичигдэж байгааг хянах хэрэгтэй. Үүнд Google Alert маш сайн үүрэгтэй байсан бол харин Google компаниас энэ үйлчилгээгээ зогсоож байгаа. Тэгвэл түүнийг орлох нэгэн үйлчилгээ бий болсон нь Talkwalker Alerts юм. Та нэрээ оруулаад, майл хаягаа оруулахад, тогтмол цагт таны нэр гарсан мэдээллүүдийг мэдэгдэж байх юм.
  4. Утасныхаа болон бусад төхөөрөмжүүдийнхээ WiFi, Bluetooth холболтуудыг аль болох унтрааж бай. Хэрэглэх үедээ л нээдэг байвал найдвартай. Энэ сувгуудаар таныг тагнах боломж нээлттэй болсон цаг. Зарим үйлчилгээний газрууд орж ирсэн үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг эдгээр сувгуудаар мэдэж авдаг технологи нэвтрүүлээд эхэлсэн. Юмыг яаж мэдэх вэ Монголд ороод ирсэн ч юм билүү.
  5. Шинэ мэйл нээгдэхэд дагаж ирсэн фото зургийг автоматаар нээгддэггүй байлгавал зүгээр. Ингэж автомат нээгдэхдээ гэдрэг холбогдож, таныг хэзээ энэ мэйлийг нээж уншив гэдэг мэдээллийг дамжуулах бүрэн боломжтой.

Мэдээж танд нуух зүйл байхгүй, өөрийгөө нээлттэй хүн гэж боддог бол дээрх зөвлөгөөг чихнийхээ хажуугаар өнгөрөөчих. Бусад хүмүүст санаа авах зүйлс байгаа гэдэгт найдаж байна.

 

 

iKon.MN


URL:

Сэтгэгдэл бичих