Мона Лизагийн бунхныг олжээ
Мона Лизагийн дүр гэгдэх Лиза Жерардини дель Жокондогийн булшийг профессор Сильвано Винчети нэгэн хаягдсан сүмээс олжээ. Тэрбээр радар ба хуучин бичиг баримт ашиглан хоёр долоо хоног хайлт хийгээд бунхныг Флоренцийн Хувилгаан Урсулагийн сүмийн шалан доороос илрүүлсэн байна. Түүхчид 30 см-ийн зузаан орчин үеийн цементэн давхрагыг хуулахад доор нь бараг метрийн зузаан тоосгон хуучны өрөлт байсан гэнэ.
“Бид өмнө нь тахилын ширээ байсан бололтой газарт хүрээд байна. Хоёр ч булшийг илрүүллээ. Хуучин нь Лиза Жерардинийнх болов уу гэсэн найдлага байгаа. Бунханд хүртэл нэлээд хэдэн хоног хэрэгтэй” хэмээн профессор Винчети ярьжээ.
Малтлагад итали гүнж, Жерардини удмын Наталья Гуччиардини Строцци оролцож байна. Тэрбээр өөрсдийн удмын ясыг өндөлзүүлэхийн эсрэг байснаа Сильвано Винчетитай уулзсаны дараа бодлоо өөрчилжээ. Торгоны баян наймаачин Франческо дель Жокондогийн эхнэр Лиза Жерардини 1542 онд нас барсан байна. Италид Мона Лизаг Жокондо гэж нэрлэж иржээ.
Эрдэмтэд Мона Лизагийн булшийг нээн түүний ДНК-ийг Флорентийн нэгэн сүмд оршуулсан хоёр хүүхдийнх нь ДНК-тай харьцуулж үзэхийг хүсч байгаагаас гадна шарилын толгойн ясаар нүүрийг нь сэргээн гаргаж Леонардогийн сонгодог бүтээлтэй харьцуулан үзэх гэнэ.
URL: