Зүрхний өвчин ба эрүүл хүнс сонголт

images0550500575Ханасан өөх тос.
Ханасан өөх тос  гэдэг нь дахин цааш задрахгүй, үндсэндээ цэврээрээ биед орох өөх тосыг хэлдэг. Ханасан өөх тосны хэрэглээ нь таны өдрийн нийт калорийн 7% иас бага хувийг  эзэлж байх хэрэгтэй. 2000 калори хүн өдөрт авдаг байлаа гэж бодоход та 16граммаас бага ханасан өөх тос хэрэглэх ёстой байдаг. Ханасан өөх тос агуулсан хүнсэнд: масло, гахайн өөх, төрөл бүрийн амьтны  мах зэрэг ордог.

Ханаагүй  тос.
Ханаагүй өөх тос гэдэг нь энгийнээр хэлбэл ургамалын гаралтай агууламж бүхий тос гэж хэлж болно. Байгаль дээр зарим байдлаар ханаагүй  тос тааралддаг бөгөөд эдгээр нь зүрхэнд хор хөнөөлтэй биш байдаг бөгөөд хиймэл үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос нь хүний  зүрхэнд  муу нөлөөтэй байдаг. Та ханаагүй тосыг өдрийн нийт калорийн 1% байхаар зохицуулж идэх хэрэгтэй. Энэ нь 1-3 грамм байхаар л иднэ гэсэн үг юм. Ийм төрлийн хүнс бол: жигнэмэг, нарийн боов зарим шарсан хүнсний бүтээгдэхүүн юм. Маш олон хоол үйлдвэрлэлийн компаниуд болон зоогийн газарт ханаагүй өөх тосыг багасгах технологи одоо хүртэл нэвтрээгүй байгаа тул та хоолоо сонгохдоо болгоомжтой ухаалаг хандах хэрэгтэй юм.

Давс.
Давс бол бидний хүнсэд хамгийн ихээр байдаг зүйл юм. Яагаад гэвэл давс нь хоолыг амттай болгодог тул олон төрлийн хүнсэнд агуулагддаг. Давсны  хэрэглээний дээд хэмжээ нь өдөрт 1,5 mg  байх ёстой. Ийм хэмжээгээр давс хэрэглэснээр  та цусны даралт ихсэхээс өөрийгөө хамгаалж чадна. Давс нь эдгээр төрлийн хоол, хүнсэнд их хэмжээгээр агуулагдана. Зоогийн газрын шөл, хоол амтлагч,  савласан хоол хүнс, шарсан мах, хиам зэрэгт их байдаг. Та хоол хүнсний бүтээгдэхүүн худалдан авахын өмнө найрлага бодисын  агууламжын хэсгийг сайтар уншиж мэдээлэл аван өөрийнхөө давсны хэрэглээнд зохицуулалт хийгээрэй.

Сахар.
Сахар бол мөн түүнчлэн зүрхний өвчлөлийг үүсгэгч гол шалтгаан юм. Цусан дахь сахарын хэмжээ ихссэнээр чихрийн шижин өвчтэй болох мөн жин  нэмэгддэг. Та өөрийн хүнсний хэрэглээндээ ямар нэгэн сахар нэмсэн бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэйгээр байгаль дээр өөрөө сахар агуулж байдаг жимсүүдийг сонгон хэрэглэсэн нь эрүүл аюулгүй бөгөөд таны эрүүл мэндэд тустай.

Эдгээр зүйлсийг илүүтэй хэрэглээрэй.
Ширхэглэг бүтээгдэхүүн буюу: хар талх, амуу, арвай будаа.
Жимс жимсгэнэ.
Бүх төрлийн хүнсний ногоо.
Самар.
Шош болон шошны төрлийн ургамал.
Загас.


URL:

Сэтгэгдэл бичих