Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 19/

christmas-makeup-634x918Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 17. Өглөгт охин одтой гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Бархасвад гараг.  Өдрийн барилдлага Хотол чуулган.  Шүтэн барилдлага Төрөхүй.  Наран 08.46-д мандаж, 17.05-д жаргана.Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Дарамттай өдөр. Гэр бүлийн асуудлаа тогтворжуул ажлын гол хэдэн асуудлууд сөхөгдөж гарна. Таны оюун ухаан болон үйл явдлын тал дээр үнэлгээ өгөгдөх болно. Та өөрийн дургүй асуудлаа цөөлөх хэрэгтэй. Өөрийгөө сэргээхийн тулд цэвэр агаарт зугаалан мөн завгүй цагын хувиараа тогтвортой байлга. Өөрийн тань хайрласан хүн таныг үл тоомсорлоно. Хамтрагчдаа анхаарал тавих цаг байгаа эсэхийг нягтал, Хайртай хүнтэйгээ ч гэсэн ямар нэгэн зүйлийг хамт хийснээрээ тэдэнд өөрийнхөө анхаарал халамжтайг харуулж чадна.

Хумхын орд (1/20-2/18): Тайван өдөр. Шашин шүтлэг болон боловсрол соёлын байгууллагуудтай холбоотой үйл ажиллагаа зохиогдож магадгүй. Гадаад харилцааны ажил эрхэлдэг хумхуудын ажил бүтэмжтэй сайн байна. Тайвшруулах массаж хийлгэх нь таны ачаалал ихтэй байгаа булчингуудыг амрааж биеийн ядаргааг тайлна.

Загасны орд (2/19-3/20) Баяжуулах өдөр. Бусадтай нээлттэй байх нь сэтгэл хөдөлгөсөн ханамжтай нөхцөл байдлыг авч ирнэ. Өөрийнхөө зорилгодоо тууштай бай. Нууцлагаар эсвэл байгалаас эрэн сурвалжилж ажлаа удирдан явуулахад тааламжтай цаг үе юм. Судалгаа нь зарим сонирхолтой үнэн байдлыг илрүүлнэ. Таны төсөөлөө ч үгүй санааг таны өрсөлдөгч аль хэдийн олж харсан байх болно. Санхүүгийн сорилт нь зарим санаа бодлыг тань өөрчлөхөд хүргэнэ. Өөрийнхөө нөөц бололцоог дайчил. Хэрвээ та хэн нэгэнд туслах өртэй бол сайн үйл хэрэг хийж хариуг нь өг.

Хонины орд (3/21-4/19): Гэнэтийн эргэлт, илэн далангүй байх өдөр. Холын аянд гарах, үл таних хүмүүстэй харилцахаас зайлсхий. Эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах эсвэл хүнд хүчир ажил хийх нь сэтгэл санаа хямрах, уур бухимдал төрөх эсвэл өвчлөх шалтгаан болно. Өнөөдөр санхүүгийн томоохон хохирол амсах магадлал өндөр байна. Хуучин танилтайгаа уулзах нь таны хувь заяанд гэнэтийн өөрчлөлт авч ирж магадгүй.

Үхрийн орд (4/20-5/20): Тэвчээр шаардсан өдөр. Найз нөхөдтэй холбоотой урам хугалсан гомдоосон явдлууд болж магадгүй тул тэдэнд бүрэн найдах хэрэггүй. Хувь заяаны гэнэтийн эргэлтийн тухай од эрхэс анхааруулж байна. Хэдийгээр өөрийгөө илэрхийлэх авъяас чадвараа харуулахад таатай үе боловч бусадтай харьцах харилцаа туйлын тогтворгүй байна. Хэрүүл маргаанд оролцох өөрийнхөөрөө зүтгэх нь харилцан уур уцаар төрүүлэхээс өөр юу ч авчрахгүй.

Ихрийн орд (5/21-6/21): Хэцүү өдөр. Таныг мэдэхээс чинь өмнө бүгд өөрчлөгдөн боломжууд хөврөн гарах болно. Сайн бэлтгэлтэй байхын тулд чадах бүхнээ хийгээрэй. Үдээс хойш таны нөлөөний хүрээг тэлэхүйц шинэ холбоо харилцаа тогтооно. Олонтойгоо бужигнах дуртай хүмүүс өөрсдийг нь илүү өдөөж өгөх найз нөхөд хамаатнуудаа эрж хай. Ямарч үйлчилгээний ажил сайхан боловч санасныг бодвол огт өөр байна. Сайн дурын хүмүүс сайхан сэтгэлээр тусалж зарим нь танил тань байх ба ямарваа нэгэн ур чадварыг заах болно.

Мэлхийн орд (6/22-7/22): Тайван өдөр. Өсөн нэмэгдэж байгаа амьдралын эрч хүч таны хувийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх бололтой. Түүнчлэн эргэн тойрныхоо хүмүүст өерийнхөө талаар үнэн зөв мэдээлэл өгөх болно. Бусдад хар буруу санадаггүй зан чанар тань дайснуудаа буулгаж авахад хүргэж, эрч хүчээ сэлбэхэд тусална. Энэ өдөр од эрхэс таны албан тушаал ахих хүсэл, зорилгод тань таатай нөлөө үзүүлнэ.

Арслангийн орд (7/23-8/22): Гайхалтай өдөр. Өнөөдөр хүмүүс таны удирдан зохион байгуулах авьяасыг хүндлэн бишрэх бөгөөд, таны нэр хүнд тэр хэрээр өсөх болно. Танд ямар ч асуудал тулгарсан та амархан даван туулах болно. Таны бодсон, хийсэн, бүтээсэн бүх зүйл амжилт дагуулах болно. Буд гариг матрын ордод байрлаж буй тул таны өөрийгөө илэрхийлэх чадвар маш өндөр байх болно. Амжилт дүүрэн 2012 он улиран өнгөрч, 2013 оноо итгэл дүүрэн хүлээх л үлдлээ.

Охины орд (8/23-9/22): Нийлбэр дүнг гаргах өдөр. Нийгмийн амьдралын таагүй явц нь өөрийгөө таниулахад хүргэнэ. Энэ нь охиныхоны хувийн амьдралд ч нөлөөлнө. Муу зөн совин төрөх нь тэдний амгалан байдлыг алдагдуулна. Сүм хийд ор. Тайвшруулах усан арга барилыг хэрэглэ. Ойр дотны хүмүүстээ хандахыг хичээ. Өөрийн үзэл бодлыг өөрчлөх хэрэггүй. Албан хаагч охиныхонд ажлаа солих боломж олдох болно. Өөрийнхөө хайртай хүнд хайнга хандах хэрэггүй. Таны сэтгэл хайр халамжаар дүүрэх болтугай.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Тайван байх өдөр. Харилцаа холбооны төслөөр хийгдэж буй гадаад хэлнээс бичиг баримт орчуулах, шинжлэх ухааны бүтээл хянан засах зэрэг ажлууд зохимжтой байх болно. Ойрын хамаатнуудтайгаа уулзах цаг гарга, хамт кофе уух эсвэл ойр амьдардаг бол очиж ярилц. Та хэдийгээр үйлчилгээний ажил ихтэй, зар сурталчилгааны ажилтай байсан ч түүнийгээ түр орхин хөршүүдтэйгээ танилцаж, нөхөрсөг харилцаагаа өргөжүүл.

Хилэнцийн орд (10/23-11/21): Сөрөг байдлыг гоочлох бололтой. Дотно хүмүүстэйгээ харилцахдаа шударга бус байдалтай тулгарч, улмаар хүндрэх бололтой. Азгүй тохиолдолтой учирна. Таны аврах, хүлээж байсан мэдээгээ авах бололтой. Өөрийгөө гартаа барь, харьцаагаа таслах хэрэггүй.

Нумын орд (11/22-12/21): Олныг хамарсан өдөр. Хэрэв та ажил дээрээ дээд албан тушаалын хүнтэйгээ асуудалтай байгаа бол тэр хүнтэйгээ уулзан өөрийнхөө юунд дургүйцсэнийг насанд хүрсэн хүний хувиар ойлгомжтой байдлаар тайлбарлаад үз. Хэрэв та сэтгэл хөдлөлөө хянаж чадвал сэтгэл зовоосон асуудлаа бүтээлч шүүмжлэл болгон хувиргаж чадна. Өгч чадах болоод хэрэггүй зүйлсийн хоорондох ялгааг дэнсэлж үз. Мөнгөө зарцуулахаасаа өмнө харьцуулан үзэж, ашигтай наймаа хий.


URL:

Сэтгэгдэл бичих