Зам зааж өглөө гэж 20 мянган ам.доллараар шагнажээ
Сайн үйл үргэлж сайн мөртэй, зохих шагналтай байдаг.
Женнифер бүсгүйн ердийн сайн үйлдэл 20 мянган долларын шагналтай байна гэж хэн ч төсөөлөхгүй байсан биз.
Калифорнийн уугуул залуу бүсгүй Женнифер Василакос бөөрний дутагдалд орж, үнэтэй эмчилгээгээ төлөхийн тулд гудамжинд мөнгө гуйсан самбар барьж зогсохоос өөр аргагүй болжээ.
20 мянган доллар цуглуулах бүтэшгүй мөрөөдөлдөө чирэгдэн гудамжинд зогсож байхад нэгэн гоёмсог машин зогсож, жолооч нь Санта Барбара pуy хэрхэн очих замыг асуужээ.
Женнифер ч замыг зааж өгч, мань эр талархсанаа илэрхийлээд 50 доллар өгсөн байна. Уг машины жолооч нь “Beanie Baby” буюу “Bratz” хүүхэлдэйн үйлдвэрийн эзэн, саятан Тай Уорнер байсныг Женнифер яаж мэдэх билээ.
Нэг цагийн дараа саятан эр нөгөө буланд буцан ирж, өглөг гуйж байсан бүсгүйг хайж олоод эмчилгээний чинь зардлыг төлнө хэмээн амласан байна.
Хэд хоногийн дараа Женнифер Василакосын гэрт 20 мянган долларын чек “Тэр өдөр би төөрсөн нь чамайг олж, өвчнийг чинь гэтлэхэд туслах хувьтай байжээ” гэсэн бичгийн хамт иржээ. Энэ зүгээр талархал уу, бизнесийн сонирхол нуугдсан хүмүүнлэгийн үйлс байв уу.
Ямар ч байсан, зам зааж өгсөн энгийн тус Женнифер бүсгүйд эмчилгээгээ тайван хийлгэх боломжийг олгожээ.
URL: