Д.Болдын хулгайн асуудлаар Дооёо ингэж өгүүлэв
Уран бүтээлийн хуурай дүүгээ хулгайн хэрэгт оруулаад байсан “DOZ” интертайментийн захирал Ш.Доржсүрэн хэл ам мандаж хэрүүл шуугиан дундаа орж байх үед л сая нэг үнэнийг хэлэхээр ширээн доороос гарч ирж байх шиг.Төрийн соёрхолт дуучин Д.Болдын шинэхэн уран бүтээл “Би дурламаар байна” хэмээх комьпютерийн график багагүй ашигласан клип нь оюуны өмч зөрчсөн болоод хэсэгтээ л хэрэг мандсан. Харин энэ тухай ам нээж жүжигчин Дооёо үнэнээ өчжээ:
“Би дурламаар байна” клипний асуудалд дуучин Д.Болдыг хутгах хэрэггүй л дээ. Яагаад гэвэл Д.Болд сайн уран бүтээлч, сайн дуучин DOZ интертаймент энэхүү дууны клипийг хийж гүйцэтгэсэн. Ер нь манай улсад комьютер графикийг арваад жилийн өмнөөс л ашиглаж эхэлсэн. Бидний хувьд жишээ авах, санаа авах, иймэрхүү маягтай хийвэл зүгээр юм биш үү гэсэн харж дүгнэж хийх туршлага дутуу байна. Тийм учраас “Би дурламаар байна” клипийг бүтээхдээ санаа авсан. Энэ бүхнийг юундаа нуух билээ дээ. Бүгдээрээ мэдэж байгаа зүйл. Манай улс чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжин орохдоо бусад орны үндсэн хуулиас жишээ, санаа авч үндсэн хуулиа батлаж байлаа шүү дээ” хэмээсэн юм.
Азтай
Эх сурвалж: www.fact.mn
URL: