Даатгалыг давхар луйвар болгосон “Бодь даатгал”
Итгэсэн хүндээ мөнгө өгөөд алдчихна гэдэг тоогүй л хэрэг. Сэтгэлд сэв суулгасан зальтай нөхөр инээд алдаад дахин гүйж ирээд мөнгө нэхэхэд бүр нэг дургүй хүрмээр. Гуйсан гуйгаагүй хүний хэтэвч өнгийж мөнгө авчихаад, авсан ч аваагүй царайлдаг тийм нэг зальжин нөхөдтэй даатгалын компаниудыг жишиж болмоор.
Даатгал, даатгал…та заавал даатгуулах ёстой, автомашинаа заавал даатгасан байх ёстой… Болзошгүй эрсдлээс хамгаална гэчихээд зовлон учирхаар зайгаа бариад , байраа орхиод нүүчихдэг “даатгал” нэртэй давхар луйварчдыг одоо яах вэ?
Өнөөдөр манайд даатгалын төрлийн үйл ажиллагаа явуулах компаниуд борооны дараах мөөг шиг л олширсон. Мөнгө хүүлэх гэж заль сэдэж ядсан эдгээр даатгалын компаниуд иргэн хүнтэй найзлахдаа эхийн халамжийг үзүүлнэ гэдэг ч эргээд тус хэрэг болсон цагт нүүрээ буруулаад одох нь элбэг.
Даатгалын компаниудын эрээ цээргүй энэ аашийг “Бодь даатгал” хамгийн сайн харуулж мэддэг олон ч хүн хэлдэг. “Албан хүчээр” шахуу авчихдаг жолоочийн хариуцлагын даатгалаараа чамлахааргүй мөнгө хуримтлуулдаг ч , чанга гартай “Бодь даатгал”-ыг барагтай л бол амьтны алга өөд нь харуулдаггүй гэлцэх юм байна лээ.
Бодь даатгалын босгыг нь элээтэл алхаад, бичиг баримт цуглуулж гүйгээд эцэс сүүлд нь ганц ч сохор зоосгүй, гарахдаа хөөгдөж туугдсан жолооч нарын зовлон их. Үүнийг нь мэдэлгүй саяхан нэг жолооч эрсдлийн үнэлгээгээ тогтоочихоод даатгалаа төлүүлэх гээд ортол бачиг баримтыг нь хурааж авчихаад бэлэн мөнгийг нь өгөлгүй загнаж зандарсан бололтой. Учрыг нь гаргах гэж лавласан ч үйлчилгээний соёл гэх юманд суралцаагүй даатгалын ажилтан жолооч эмэгтэйг зүй бусаар доромжлон “Чиний мөнгийг би авч идсэн ч яадаг юм” гэх зэргээр загнажээ.
Тиймээс л “Бодь даатгал” даатгалыг Бодитой ажиллаад байна уу?, Бодийг нь хөдөлгөөд байна уу? гэдэгт иргэд итгэж яддаг нь энэ бололтой.
ИРГЭДИЙН ЗАХИДАЛ
www.fact.mn
URL: