Орон Нутгийн Хөгжлийн Сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо

0c6a1196efa7663aoriginal

Орон Нутгийн Хөгжлийн Сангаас хөдөө орон нутгийн иргэд болон сумдын засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдэд нэгдсэн сургалт зохион байгууллаа. Орон нутгийн 2014 оны төсвийн төслийг боловсруулах, Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хэрэгжилтийг хангахад шаардагдаж байгаа чадавхийг орон нутагт үргэлжлүүлэн бэхжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг Сангийн Яам, Тогтвортой Амьжиргаа-2 төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн байна.

Сургалтанд хамрагдсан аймаг бүрийн холбогдох албаны төлөөлөгчид 2014 оны төсвийн төслийг зөв зохистой боловсруулах, үүнд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн арга хэмжээг хэрхэн тусгах талаар болон сангийн үйл ажиллагааны тухай мэдээлэлтэй болжээ. Орон Нутгийн Хөгжлийн Сангийн баримт бичгүүдэд үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тусгасанч хөрсөнд буухад учир дутагдалтай зүйл байсны нэг нь хэрэгжүүлэгч нэгжүүд мэдээлэл дутмаг байсан байна.

Харин энэ удаагийн сургалтыг явуулсанаар төсвийн тухай хуулийн хэрэгжилт, ялангуяа Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шалгуур үзүүлэлтийг боловсруулж гаргах, төсөл хөтөлбөр арга хэмжээ бүрийн иргэдэд хүрч байгаа байдал болон орон нутгийн дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, түүний чанар, тоон үзүүлэлтийг тооцох арга механизмыг үнэн зөв боловсруулах боломжтой болж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас Удирдлагын Мэдээллийн систэм буюу Засгийн газрын санхүүгийн мэдээллийн системийг боловсруулж, үүнийг орон нутгийн төрийн сангийн тогтолцоонд суурилуулах, түүнтэй холбоотой сургалтыг яамны мэргэжилтнүүд Тогтвортой Амьжиргаа -2 төслийн санхүүгийн дэмжлэгтэй аймаг бүрт зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэнээр орон нутагт зарцуулагдах төсөв нүдээ олсон, үр дүнтэй зүйлд зарцуулагдаж байгаа эсэх дээр дүн шинжилгээ хийх, хяналт тавих бүрэн боломж нээгдэж байна.

onhs-iin-huvaarilaltonhs-iin-huvaarilalt-ba

 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих