Мисс Э.Амаржаргал хэзээд ч бэлэн
Дэрвэгэр алаг нүдээрээ эрчүүдийн харцыг гижигдэх мисс Э.Амаржаргал ойр дотныхондоо бол “Бүлтүүш” хочтой. Бүлтүүш мисс маань дэлгэцийн хоёр ч уран бүтээл болох “Тусгай салаа”, “Ялагдашгүй” зэрэг олон ангит кинонд эсрэг талын дүрээр олонд танигдах болсон.
2009 оны “Miss Mongolia” тэмцээний тусгай байрын шагналт, Бээжинд болсон олон улсын тэмцээний “Авъяаслаг мисс” Э.Амаржаргалд олон ангит дэлгэцийн уран бүтээлээс нь гадна сүүлд хэд хэдэн удаа эротик кинонд тоглох санал ирсэн гэдэг.
Эротик киноноос татгалзаж олны хэл амнаас дөлсөн даруулхан мисс маань хамгийн сүүлд дуучин С.Жавхлангийн буриад зон олны тухай өгүүлсэн “Дангина” дууны клипэнд тогложээ. Харин тэрээр рекламанд тоглож байгаагүй бөгөөд реклам сурталчилгааны санал ирэхэд “хэзээд ч бэлэн” гэдгээ нуугаагүй байна.
Азтай
Эх сурвалж: www.fact.mn
URL: