Нэрээ сольсон К.Номинжин нохойтойгоо тун ч “халуухан” байдаг аж
Чадварлаг хоолой, даруухан төрхөөрөө нэгэн үеийн урлагт цоо шинэ өнгө аяс оруулж ирсэн ч дуучин К.Номинжин сүүлийн жилүүдэд тун ч нам гүм амьдарч байгаа.
Өөрийгөө цагаан хоолтон хэмээн дэлхий нийтэд зарлаж, “Хамгийн дур булаам цагаан хоолтон”-оор шалгараад ч амжсан. Тэрбээр саяхан өөрийн нэрээ Nomi Cater хэмээн өөрчилж, гадаад төрх, имиджээ ч мөн “сольсон” байна.
Гэвч дуучин бүсгүйг зарим хүн “Амьтны амь хөнөөх байтугай арьсан бүтээгдэхүүн биедээ ч ойртуулдаггүй гэдэг хэрнээ хайрладаг амьтдаа тэжээдэггүй” хэмээн шүүмжилдэг. Тэгвэл дуучин бүсгүй саяхнаас нохой тэжээж эхэлсэн бөгөөд түүнтэйгээ тун ч “халуухан” зургууд авахуулжээ.
К.Номинжин өөрийгөө хайртай нохойныхоо ээж хэмээн дууддаг гэнэ. “Ээж намайг үнсэж байна”, “Би ээжийгээ үнсэж байна” хэмээх тайлбартай эдгээр зургууд амьтадтай “нялуурч” сураагүй монголчуудын нүдэнд нэг л жигтэй харагдаж байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Б.Хадбаатар
эх сурвалж: mnews.mn
URL: