Хятадад дахин “iPhone” дэлбэрчээ
Хятадын өмнөд нутгийн хэвлэлүүдэд бичиж буйгаар, Гуандун мужийн нэгэн иргэний Хонконгоос худалдаж авсан “iPhone-5s” загварын утас асааснаас хойш 10 минутын дараа дэлбэрсэн байна. Утасны эзний хэлж буйгаар, анх утсаа асаахад бага зэрэг халж байсан ба дэлбэрсний дараа утасны зай нь үнс болсон байжээ. Азаар ослоос болж хүний эрүүл мэнд хохироогүй аж. Хятад дахь “Аpple” компаниас утасны эзэнд дахин шинэ утас өгөх гэж байгаа ба уг дэлбэрсэн утасны үлдэгдлийг авч, дэлбэрсэн шалтгааныг судалж байгаа аж. Энэ жил ийнхүү Хятадад “iPhone” загварын утас хоёр дахь удаагаа дэлбэрлээ.
А.Цацралт montsame
URL: