Ц.Шинэбаяр гишүүний “Шүр” зах дээр зогсч байсан “МАК” компанийн машиныг сүйтгэжээ

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр гишүүний дүүгийнх нь нэр дээр өдгөө байдаг, Дорнод аймаг дахь “Шүр” захын үүдэнд зогсож байсан “МАК” компанийн машиныг сүйтгэсэн талаарх мэдээлэл бидэнд ирэв. Тодруулж хэлбэл “Эрдэнийн түлхүүр, хөгжлийн тулгуур” гэсэн уриаг тодотгож бичсэн цагаан өнгийн ланд круйзер машины хоёр дугуй, мөн цонхыг нь хагалж, эвдэж сүйтгэсэн байна. Энэхүү хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж. Тэгвэл заавал Ц.Шинэбаяр гишүүний дүүгийнх нь эзэмшлийн гэх “Шүр” зах дээр яагаад МАК буюу Ц.Номтойбаярын хөрөнгө рүү дайрч давшлав гэдгийг улстөрийн өнцгөөс харахгүй байхын аргагүй. Үүнийг тайлбарлахад нэн амархан. Ц.Номтойбаяр 2012 оны сонгуульд Ц.Шинэбаяр гишүүний оронд Дорнод аймгаас нэр дэвшихээр МАН-д хоёр тэрбум төгрөг хандивласан гэх яриа үнэний ортой. Энэхүү яриаг ч баталж Ц.Номтойбаяр орон нутаг руу хандсан нэлээд олон ажлыг эхлүүлээд байгаа юм билээ. Эдний нэг нь ахлах ангийн сурагчдыг дэмжих зорилготой “Эрдэнийн түлхүүр, хөгжлийн тулгуур” уриатай хөтөлбөр гэнэ. Нийт 90 сая төгрөгийн төсөвтэй, 33 сая төгрөгийн шагналын сантай уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сурагчид номтой нөхөрлөж, номыг идэвхийлэн уншицгаах болсон байна. Боловсролын салбарт чамгүй зүтгэл гаргадаг гэгддэг Ц.Номтойбаяр энэхүү уралдаант хөтөлбөрт амжилттай оролцсон багш, сурагчдыг Хонг Конгийн Дисней Лэнд рүү явуулж, зугаалуулах аж. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн мөрөөдөл болсон Дисней Лэнд байтугай нийслэл хотоор ч тухтай зугаалж үзээгүй Дорнодын сурагчдад юм үзүүлж, нүд тайлуулах юм байх. Харамсалтай нь “Эрдэнийн түлхүүр, хөгжлийн тулгуур” гэсэн сүржин бичиг бүхий “МАК”-ийн машиныг эвдэж, сүйтгэсэн хэрэг Дорнод аймгийн цагдаагийн газарт бүртгэгдлээ. Чухам улстөрийн хонзогнол байв уу аль эсвэл зорилгогүй дайсагнал байсан уу гэдгийг Цагдаагийн байгууллага л тодруулж өгөх биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих