Мазаалай баавгай дөрвөн бамбаруушаар бүл нэмэв

3b3d7784e16a49985970b995affbaee9_LОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгай хамгаалах ажлын хэсэг 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэж, цаашид хийх шаардлагатай ажлын талаар  хэлэлцлээ.

Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд хөдөлгөөн мэдрэгч автомат камерын тусламжтайгаар тоо толгойд мониторинг хийх ажил эхэлсэн бөгөөд энэ нь мазаалай төдийгүй бусад нэн ховор, ховор амьтдын бүртгэл судалгаа, байгаль хамгаалагчдад хяналт шалгалт явуулахад ч ач холбогдолтой болох аж.

МУИС, ШУА-ийн Биологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд мазаалайн гол идэш тэжээл болох бажууны өсөлт, ургалтын онцлог, мазаалайн шилжилт хөдөлгөөн зэрэг судалгааг гүйцэтгэж байгаа юм байна. Мазаалай баавгайн тархац нутагт гэрэл зургийн автомат аппарат суурилуулан тоо толгойн мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд энэ онд хоёр мазаалай ихэр бамбарууш гаргаж мазаалай баавгай дөрвөн гишүүнээр ам бүлээ нэмжээ. Тиймээс “Үндэсний бахархал мазаалай”, “МАМА” ТББ, иргэд, ААН-ын оролцоотой нийт 20 тн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулжээ. Мөн тэжээлийн 13 , тэжээл нөөцлөх сав шинээр байршуулсан байна.

Ч.Ариунболд montsame


URL:

Сэтгэгдэл бичих