Өрнөдийн ХМХ-ээс улс орны нь олон нийтийн саналд нөлөөлөхийг хятадын эрх баригчид хүлцэхгүй
Фото: EPA
Улс орны нь олон нийтийн саналд нөлөөлөхийг өрнөдийн сэтгүүлчид оролдож «сайн шалгаж батлаагүй мэдээллийг» хэрэглэж байна
Улс орны нь олон нийтийн саналд нөлөөлөхийг өрнөдийн сэтгүүлчид оролдож «сайн шалгаж батлаагүй мэдээллийг» хэрэглэж байна гэж Хятад Улс мэдэгдэв. Өрнөдийн ХМХ улс орны нь саналыг бүрдүүлж төлөвшүүлэхийг Бээжин зөвшөөрөхгүй гэж өнөөдөр «Хуаньцю шибао» сонинд бичжээ. БНХАУ-ын эрх баригчид улс орны нь олон нийтийн саналд нөлөөлөх боломж өрнөдийн ХМХ олгохгүй гэж сонины газрын өгүүлэлд тэмдэглэжээ. Хятадын дотоодын асуудлуулын шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцох оролдлогыг Хятад Улс хүлцэхгүй. Эдгээр асуудлыг өөрийн арга барилаар тууштай шийдвэрлэж байна гэж сонины өгүүлэлд тэмдэглэжээ. Пулцерын шагнал гурван удаа хүртсэн америкийн «Нью Йорк таймс» сонины тоймч Томас Фридманы уриалгын хариуд ийнхүү мэдэгдсэн юм. Тэрээр БНХАУ-ын эрх баригчдад захидал явуулж, хятад хэлээр гардаг америкийн тэргүүлэх хэвлэлийн нийтлэлийг Интернетэд хүртээлтэй болгож, өөрий нь сонины ба «Блумберг» агентлагийн 20 сурвалжлагчад виз олгох хусэлт тавьсан билээ.

Оросын дуу хоолой
URL: