Умард солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сайтаас 100 мянга гаруй архивын материалыг устгажээ
Умард солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслийн веб сайтууд архивын 100 мянга гаруй материалуудыг устгажээ
Умард солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслийн веб сайтууд архивын 100 мянга гаруй материалуудыг устгажээ. Энэ тухай мягмар гаригт АНУ-ад суурилдаг North Korea News портал уламжлав. Тэндний уламжилснаар, ЦТАК агентлагийн интернет-сайтан дээр солонгос хэл дээр байсан 35 мянга орчим мэдээ материалуудыг устгажээ. Бусад гадаад хэлүүд дээр байсан материалуудыг ч мөн адил устгажээ. Одоогийн байдлаар ЦТАК-ийн Интернет сайтын хайлтын систем нь зөвхөн 2013 оны 10-р сарын 1-ний хойшхи мэдээнүүдийг өгч байна. Үүнээс өмнөх материалууд нь хэрвээ БНАСАУ- ын удирдагч Ким Чен Унтай холбоотой л бол нэвтрэх боломжтой байна.
Түүнээс гадна БНАСАУ-ын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох “Нодон синмун” сонины веб-сайтуудын архиваас 20 мянга орчим материал алга болжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энд БНАСАУ-ын төлөвлөгдсөн арга хэмжээний тухай яригдаж байна. Сайтуудын архивуудын ялимгүй хэсэгт нэвтрэх боломжгүй байдал нь түр зуурын чанартай байна гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Умардын эрх баригчдад 12-р сард төрөөс урван тэрсэлсэн хэргээр гэм буруутай цаазлагдсан одоогийн удирдагч Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийн тухай нийтлэлүүдийг устгахад хугацаа шаардагдана.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: