Хятад улс Болгартай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахад бэлэн байна

bolgar1УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 17-ны өдөр Бээжинд Болгарийн парламентын дарга Михайл Миковтай уулзах үеэр хэлэхдээ, ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Хятадын тал Болгарын талтай хамтаар энэ аз тохиолыг ашиглан, хоёр ард түмэнд тустай хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж, хоёр орны харилцаанд шинэ эрч хүч олгож, хоёр орны харилцаа болон ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Юй Жэншэн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Болгарын харилцаа урагштай хөгжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, соёлын харилцаа өдрөөс өдөрт өргөжин, харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явцад ямагт нягт хамтран ажилласаар ирсэн юм гэжээ. Юй Жэншэн хэлэхдээ, саяхан Хятад- Төв Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалт амжилттай боллоо. Хятадын тал Болгар зэрэг төв Зүүн Европын орнуудтай хамтаар хамтын ажиллагааны асар их нөөц хүчнийг бадруулахад бэлэн байна гэжээ.

Михаил Миков хэлэхдээ, Болгарын тал нэг Хятадын бодлого баримталсаар ирсэн юм. Болгарын парламент Хятадын УТЗЗ-ийн Бүх Хятадын хороотой олон давхаргын солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжихийг хамтаар ахиулах болно гэжээ.

/Баатар орчуулав/ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих