“Шударга ёс” эвслийн бүлэг сайд нарыг огцруулах шаардлагагүй гэв

baeb48f3f8ff4b600577e92d3e6145b9_LМАН-аас Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах санал хүргүүлсэнтэй холбогдуулж УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдав.

“Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцож, гишүүдийн асуултад хариулжээ. Харин эвслийн бүлгээс “МАН-ын тавьсан үндэслэлүүд нь огцруулах хэмжээнд хүрэхгүй” гэж үзэн Засгийн газрын сайд нарыг огцруулах шаардлагагүй гэдэгт санал нэгдсэн байна. Өөрөөр хэлбэл МАН-ын бүлгээс тавьсан үндэслэлд дурьдагдсан эдийн засаг, төсөв санхүүгийн хүрээний хүндрэлүүдтэй холбоотой тодорхой асуудлыг анхааралдаа авах нь зүйтэй ч Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах үндэслэл алга гэж үзжээ.
Харин цаашид Засгийн газрыг шахаж ажиллан, Засгийн газрын гишүүдийн үүрэг болон хийх гэж байгаа ажлуудаа эвслийн бүлэгт танилцуулж байхыг Ерөнхий сайдад сануулсан байна.

Н.Туяа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих