Барилгын компаниуд голдуу хуурамч падаан ашигладаг

Татварын Ерөнхий газраас хуурамч падаан авсан компаниудад хариуцлага тооцох анхааруулга гаргажээ. Учир нь энэ төрлийн зөрчлийг илрүүлэхээр өнгөрсөн есдүгээр ажилласан ба үүний дүнд хуурам падаан ашигласан улсад 147.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон.

Энэ асуудлыг Засгийн газар ч анхааралдаа авсан юм. ТЕГ-ын мэдээлснээр, барилгын салбарт хуурам падаан ашиглан татвараас зугтаах тохиолдол олон давтагджээ. Мөн иргэдийн хуулийн мэдлэг дулимгийг далимдуулан нэр дээр нь компани байгуулсан 37 тохиолдол илэрсэн байна. Тиймээс хууль бус гэдгийг мэдсээр байж хуурамч падаан худалдан авсан компаниудад хуулийн хариуцлага тооцохоор болж, хяналт шалгалтыг чангатгахаар болжээ.

эх сурвалж: zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих