Жүжигчин Золоогийн шинэ төрх
Оюутан насныхаа дулаан хайранд бүлээцэж явахдаа анхны үрийнхээ зулайг үнэрлэж бид бүгдийн сайн мэдэх Ардын жүжигчин Ж.Сарантуяа, О.Бат-Өлзийхүү нарын “экс бэр”болоод байсан жүжигчин Золоо анхныхаа ханиас салаад нэг хэсэгтээ л шуугиан тарьсан.
Нэг гэрт ороод удаагүй хоёр тийшээ болж мэргэжил нэгт бүсггүйдээ авааль нөхрөө алдсан тэрээр хоёрдох болж хаягдсандаа дасаж өгөлгүй хэсэгтээ л шоу цэнгээний ертөнцөд амьдарсан.
Хэвлэлийнхэнд олонтоо гардуулж, цахим ертөнцийн халуухан сэдэв болж байсан “экс” бэр “шоудаж сурсан, сүүлдээ залхсан” гэж явдал мөрөө цэгцлэн, түүнийг тойрсон бор шувууг хэсэгтээ намжаасан.
Шоудаж сураад сүүлдээ залхаж орхисон жүжигчин бэр маань өөрийгөө сатааруулах бас нэгэн арга олсон нь “make up” хийх. Эгдүүтэй хөөрхөн төрхөөрөө инээмсэглэл тодруулах түүний элдэв будаггүй төрх олонд таалагддаг ч “хаягдсан эмэгтэй хорсол” ч гэдэг юмуу ямартай ч этгээд хурц тод төрхийг бүрдүүлж жүжигчин бүсгүй маань өөрийнхөө амьд байгааг мэдэрч суугаа бололтой.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: