Криштиан Роналдо амьд ахуйдаа өөрийн музейтэй болов
Алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдо амьд ахуйдаа өөрийн музейтэй цөөхөн хүний нэг боллоо. 28 настай Криштиан төрөлх Мадейр хотод өөрийн музейн нээлтэд оролцов.
Энд Криштианы 2008 оны “Алтан бөмбөг” болон өөр 125 шагналыг дэлгэн тавьжээ.
“Энэ өдөр миний хувьд онцгой өдөр. Хэрэв би 2013 оны “Алтан бөмбөг”-ийг авбал түүнийг байрлуулах тусгай өрөө ч бий. Гэхдээ би авахгүй байх, тэгээд ч тэр ёслол гардуулах ёслол дээр очих эсэхээ шийдээгүй байна” гэж Роналдо сэтгүүлчдэд мэдэгдлээ.
www.mnews.mn
URL: