А.Гитлерын армийг эмэгтэй хүн удирдахаар болжээ

ХБНГУ түүхэндээ анх удаа эмэг­тэй хүнээр Батлан хамгаалах яамаа удирдуулахаар болжээ. Хөдөлмөрийн сайд асан Урсула фон дер Ляйен уг албыг хашихаар болсон байна. Үүний зэрэгцээ ХБНГУ-ын дэд канцлер, Гадаад хэргийн сайдаар Социал демократ намын дарга Франк-Вальтер Штайн­майерыг  томилжээ.

Герма­ны канцлер А.Меркель өнгөрсөн намар болсон сонгуулиар гурав дахь удаагаа албан тушаалаа хаших болсон бөгөөд тэрээр шинэ эвсэл байгуулахаа мэдэгдсэн удаа­тай. Уг эвсэл нь  Социал демократ нам, Христийн ардчилсан нам, Христийн социал холбооноос бүр­дэж буй. А.Меркелийн нам сонгуу­лиар ялалт байгуулсан ч олонхийн суудал авч чадаагүй билээ.

Харин шинээр байгуулсан эвсэл парла­мен­тын 631 суудлын 504-ийг аваад байгаа юм. Эвслийн дотор болсон хэлэл­цээ­гээр Социал демократуу­даас зур­гаа, Христийн ардчилсан холбоо­ноос тав, Христийн социал хол­бооноос гурван гишүүн Сайд нарын танхимын бүрэлдэхүүнд багтах гэнэ.  Гурав дахь удаагаа сонгогдсон ХБНГУ-ын Канцлер А.Меркель,  Гадаад хэргийн сайдаар 2005-2009 онд ажиллаж байсан хатаг­тай Франк-Вальтер Штан­майер нар өнөөдөр албан ёсоор үүрэгт ажилдаа орох юм.

Харин одоогийн Батлан хамгаалахын сайд Томас де Мезьер Дотоод яамыг удирда­хаар болж байгаа юм байна. Батлан хамгаалахын шинэ сайд Урсула фон дер Ляйен эмч мэргэ­жил­тэй. Гадаад хэргийн сайдаар томилогд­сон  Франк-Вальтер Штайн­­­майе­рын хувьд А.Мер­ке­лийг зас­гийн эрхийг удирдах болсон цагаас орлогч сайд болон Эдийн засаг, эрчим хүчний сайдын албыг хашиж байжээ.

эх сурвалж: eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих