Гишүүд хурууны хээгээ өгөв
Энэ долоо хоногоос эхэлж гишүүд хурууныхаа хээгээр саналаа өгч, УИХ-ын даргын дэргэдээс картаа авч байхаар болсон.
УИХ-аар хэлэлцэн баталж буй аливаа шийдвэрт хүний өмнөөс санал өгч, кноп дарах тохиолдол олон.
Тиймээс хууль батлах процессыг гишүүдийн анхаарлын төвд авчирж, ач холбогдлыг нь өндөрсгөн, сахилгагүй таслагчид, сайн дурын кнопчдыг дэгтэй болгох үүднээс дээрх арга хэмжээг авч буй юм.
Харин өчигдөр гишүүд хурууныхаа хээг уншуулж, програмд таниулцгаажээ.
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өчигдөр намуудын бүлгийн хуралдааны дундуур орж гишүүдийн хурууны хээг авсан бөгөөд, ирэх пүрэв гаригаас том толгойтой гишүүд хуралдаа тогтож суухаас өөр гарцгүй болж байна.
URL: