Умардыг дэмждэг Өмнөд солонгосын бүлэг идэвхтэнүүдэд Сеулд ял оноов

Умардыг дэмждэг Өмнөд солонгосын бүлэг идэвхтэнүүдэд Сеулд ял оноов

© Коллаж: «Голос России»

Өмнөд солонгосын умардын дэглэмийг сурталчилдаг “Сопун” бүлгэмийн 9 гишүүнд өнөөдөр үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргээр ял оноов

Өмнөд солонгосын умардын дэглэмийг сурталчилдаг “Сопун” бүлгэмийн 9 гишүүнд өнөөдөр үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргээр ял оноов. Энэ тухай Ренхап агентлаг уламжлав. Сеулын төвийн дүүргийн прокурорын үзэж байгаагаар, 35 настай Ким овогтнооор толгойлуулсан 9 хүн Ким Чен Ыны дэглэмийг магтан дуулан, солонгос хоородын маргаанд умардын засгийн газрыг дэмжсэнд гэм буруутай аж. Эл бүлгэм 60-100 хүнтэй бөгөөд Сеулд таван салбартай. Бүлэг нь Интернетийн нууц сайтан дээр үйл ажиллагаагаа явуулдаг. “Сопун” бүлэг 2006 онд байгуулагдсан бөгөөд Умард болон Өмнөд солонгосын нэгтгэх зорилготой аж.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих