Өмнөд солонгос БНАСАУ-ын талаас өдөөн хатгалга болзошгүй гэдгийг үгүйсгэхгүй байна

 Өмнөд солонгос БНАСАУ-ын талаас өдөөн хатгалга болзошгүй гэдгийг үгүйсгэхгүй байна

Фото: EPA

Өмнөд солонгос БНАСАУ-ын талаас өдөөн хатгалга ирнэ гэдгийг үгүйсгэхгүй, учир нь Ким Чен Уны авга ахыг Чан Сон Тхэкийг цаазлагдсаны дараа Пхеньян чухам ямар чиглэлээр явах нэь тодорхойгүй байна

Өмнөд солонгос БНАСАУ-ын талаас өдөөн хатгалга ирнэ гэдгийг үгүйсгэхгүй, учир нь Ким Чен Уны авга ахыг Чан Сон Тхэкийг цаазлагдсаны дараа Пхеньян чухам ямар чиглэлээр явах нэь тодорхойгүй байна. Энэ тухай өнөөдөр өмнөдийн ерөнхийлөгч Пак Кын Хе ахлах нарийн бичгийн дарга нартай хийсэн уулзалтан дээр мэдэгдэв. Умард солонгосын дотоодын эв нэгдлээ бэхжүүлэх гэсэн оролдлогууд нь бүс нутагт хурцадмал байдлыг сэдрээж мэдэх юм гэж Сеул түгшиж байна хэмээн өмнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бичжээ.

Ерөнхийлөгч Пак Кын Хе “солонгосын хойгийн одоогийн байдал тааварлахад хэцүү байгаагийн улмаас “тус улсын иргэдийг аливаа зүйлд бэлэн байхыг уриалав. Тэрээр Умард солонгосын талаас Өмнөдийн үндэсний эв нэгдлийг бутраах гэсэн оролдлогууд явагдаж болзошгүй тухай сэрэмжлүүлэв. Зэвсэгт хүчнүүд болон полиц Умардын талаас ирж болзошгүй өдөөн хатгалгуудад дээд зэргийн сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих