“Галзуу хурд-7”-д Пол Уокерыг дүү нь орлоно
“Галзуу хурд” цувралын од жүжигчин Пол Уокер тун харамсалтай авто ослын улмаас тэнгэрт халиад удаагүй байгаа билээ. Түүнийг өөд болсноос хойш “Галзуу хурд-7”-д түүний оронд хэн тоглох болон киноны шинэ анги гарах боломжгүй болсон тухай яригдах болсон билээ.
Тэгвэл кино багийнхан талийгаачийн дүү 25 настай Коди Уокерыг ахынх нь дүрд тоглуулахаар шийдсэн байна. Ингэхдээ ахтайгаа маш адилхан ч хэтэрхий залуу царайтай түүний төрхийг тулж авалгүй холоос эсвэл график ашиглан киноны зураг авалтыг үргэлжлүүлэхээр болжээ. Коди Уокерын хувьд тэрээр ахыгаа нас барахаас өмнө “Галзуу хурд-7”-д орлон тоглогчоор тоглож байсан юм байна. Харин тэр одоо гол дүр бүтээх боллоо.
Сонирхуулахал, “Галзуу хурд-7”-оос талийгаачийн тоглосон бэлэн болсон хэсгүүдийг хасалгүйгээр үлдээх болсон байна. киноноос хасахгүй байхаар шийдэн, дүү Кодиг нь урьж тоглуулахаар шийдвэрлэсэн байна.
URL: