Орос, Вьетнам улсууд вьетнамын эх газрын усан доорх үргэлжлэлийн орд газрын хийг худалдах тухай гэрээ байгуулав

Орос, Вьетнам улсууд вьетнамын эх газрын усан доорх үргэлжлэлийн орд газрын хийг худалдах тухай гэрээ байгуулав

 

Оросын “Зарубежнефть” компани, Вьетнамын Petrovietnam компанитай Тьен Ынг орд газрын усан доорх үргэлжлэлээс байгалийн хий худалдах тухай гэрээг үзэглэв

Оросын “Зарубежнефть” компани, Вьетнамын Petrovietnam компанитай Тьен Ынг орд газрын усан доорх үргэлжлэлээс байгалийн хий худалдах тухай гэрээг үзэглэв. Энэ тухай өнөөдөр “Зарубежнефть” компаний хэвлэлийн албанаас уламжлав. Гэрээ нь худалдагдах хий болон конденсатын үнэ ханш болон борлуулалт- худалдан авалтын нөхцөлүүд, худалдах хийнд тавигдах техникийн шаардлагууд болон бүтээгдэхүүний нийт хэмжээний тооцоог тогтоож өгөх ёстой. Хий болон конденсатын борлуулалтаас олсон мөнгийг орд газрыг ашиглах төсөлд оруулсан хувийн дагуу буюу “Petrovietnam” -51 %, “Зарубежнефть” 49 % тус тус хуваарилна.

Орос, Вьетнам улсууд нь 2009 оноос Тьен Ынг орд газрыг хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээ 2016 он хүртэл хүчин төгөлдөр юм. Байгалийн хий нь Вьетнамын дотоодын хэрэгцээнд зориулагдаж буй юм. Хий нь одоо баригдаж байгаа “Нош Кон Шон” гэх хийн хоолойгоор тээвэрлэгдэх юм.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих