Ж.Батзандан гишүүн журмын нөхдөө цадтал нь хооллоно
Цэрэгт ч явж үзээгүй, амьдралын зовлон мэдэхгүй гэж чичлүүлж намынхаа ах нарын дунд “учир мэдэхгүй жаахан бацаан” -аараа өхөөрдүүлж байгаад УИХ-ын гишүүн болоод авчихсан Ж.Батзандан дуугүй сууж байхаар гээд гадаадын иргэнтэй гэр бүл болсон хүн төрд томоохон алба хаших эрхгүй гэсэн утгатай хуулинй төсөл санаачилж амжилт олоогүй.
Ямартаа ч Монгол төрийн манлайд явах эрхэм харийн хүний хөнжилд хэвтэх ёсгүй гэж “Баттай зандан” өгүүлсэн гишүүн Ж.Батзанданы санааг дэмжих нэгэн байсан ч Америк нөхөртэй Ц.Оюунгэрэл сайдаас эхлүүлээд олон хүн цэхэлзэж, хүний эрхийн асуудалтай холбоотой гэж ундуйцсан.
Анх “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийг санаачлан жагсаал цуглаан хийж явахдаа хүний эрхийг бүх талаар нь хангана гэж байсан түүнийг иргэдээ үндэс угсаа, нөхөр сүүдрээр нь ялгаварлаад гэж хэсэгтээ л гадуурхах шиг болсон. Гэхдээ л эрүүл нийгмийг цогцлоох гэж яваа залуу улс төрч маань хүний эрхийг дээдэлдэг нэгэн гэдгээ харуулахаар журмын нөхөддөө зоогонд урьжээ.
Тодруулбал энэ долоо хоногийн пүрэв гарагт 11 цагаас АТГ-ын ойролцоох нэгэн зоогийн газарт “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-д оролцож явсан “хөдөлгөөнчдөө” урин залж, шинэ оны мэнд дэвшүүлэх ялдамдаа цадтал нь хооллоно хэмээн зар тараажээ. Түүний энэхүү зарыг хамгийн түрүүнд тус хөдөлгөөний идэвхтэй гишүүдийн нэг буюу олноо Бөмбөөлэй хэмээн нэршсэн нэгэн эр бусаддаа дамжуулж яваа гэнэ.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: