“PEPSI.CO”-ийн захирлын зөвлөгөө
Энэ жил 56 настай бизнес хатагтай болох Индра Ноояа бол Форбес сэтгүүлээс гаргасан манай гарагийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтад Германы Ангела Меркель, Бразилын Дилма Руссефф нарын дараа дөрөвдүгээрт бичигдсэн аж. Мөн тэрээр “Pepsi.Co” компанийн түүхэнд анхны эмэгтэй захирлаар сонгогдон ажиллаж байгаа билээ. Ингээд түүний бизнес зөвлөгөөнүүдийг сонирхуулъя.
1. Хэрвээ та эмэгтэй хүн, дээр нь цагаан арьстан биш бол танд ажилахад гурав дахин хүнд байх болно. Дээрх хоёр хүчин зүйл нь таны амьдралд саад болж буй бэрхшээл гэж хэзээ ч бодож болохгүй.
2. Би үргэлж хөндлөнгөөс харахад шал дэмий зүйл гэж бодогдох жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулж байдаг. Гэхдээ эдгээр жижиг сажиг гэж хүмүүст бодогддог зүйл нь удирдах төвшний хүмүүст маш чухал зүйл болон хувирдаг.
3. Намайг Ерөнхий захирал болгосон явдал нь миний мэдлэг туршлага бусдаас дээгүүр гэж үзсэн гэж би боддоггүй. Би өөрийнхөө мэдлэгийг үргэлж дээшлүүлж, шинээр сурах хүсэл эрмэлзэлтэй байдагт нь намайг сонгосон гэж ойлгодог.
4. Надаас үргэлж удирдагч байх, сайн удирдагч байх нь ямар байдаг талаар асууцгаадаг. Би тэдэнд “Хүмүүсийг намайг дагаад ертөнцийн мухарт ч хүрч чадна гэсэн итгэлтэй болтол нь ятгаж чадаж байвал тэр хүн сайн удирдагч мөн” гэж хэлдэг.
5. Хүмүүстэй шулуун шудрага харьцах хэрэгтэй. Тэдний асуудлыг өөрийн зүгээс шийдэж чадахаар бол шийдэж өгч бай.
6. Хүмүүст уулыг эргүүлж, усыг ширгээх хүсэл зориг төртөл нь зорилгыг нь ухамсарлуул. Тэгвэл таны урьд байсан саад бэрхшээл хормын төдийд замхран алга болно.
7. Зөв хүмүүстэй ажиллах нь амжилтын нэг үндэс. Таны хувийн амжилтыг үнэлж чаддаг компанийг сонгож ажилд орох хэрэгтэй.
8. Үргэлж өөрийнхөөрөө бай. Тэгвэл хамт олон чинь таныг таних цаг хугацааг хэмнэж цаашдын амжилт гаргах хугацаа богино байх болно.
9. Сайн өрсөлдөгч таныг хөгжүүлэгч. Өрсөлдөгчөөсөө суралц гэхдээ муу аргаар өрсөлдөгчөө түлхэж зайлуулах биш, чамд байхгүй чанарыг нь олж харахыг хичээ.
10.Өрийн хүчиндээ итгэж агуу зүйлийг хийхийг зорь. Намайг дунд сургуулиа төгсөөд Иелийн их сургуулийн менежментийн ангид бичиг баримтаа өгөхийг хүсэхэд миний эцэг эх намайг энэ бодлоосоо удахгүй татгалзана гэж бодож байсан гэж хожим надад ярьсан. Гэвч би өөрийн хүчинд итгэсний ачаар намайг тус сургуульд элсүүлээд зогсохгүй хамгийн өндөр тэтгэлэгээр суралцуулсан түүхтэй.
Mr.Unuku
URL: