Төрийн байгууллагууд шинэ жилээ 60-100 саяар тэмдэглэдэг гэнэ
Удахгүй шинэ жил болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас төсвийн мөнгийг гамтай зарахыг төрийн албан хаагчдад сануулав. УИХ-ын Тамгын газраас гаргасан тооцоогоор нэг албан байгууллага шинэ жилийнхээ баярыг гурван цаг тэмдэглэхэд 60-100 сая төгрөг төлөх тооцоо гарчээ.
Үнэндээ төрийн албан хаагчид, том компаниудаас өөр ийм их төсвөөр шинэ жил тэмдэглэдэг албан байгууллага байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу.
Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байхад хэдэн сая төгрөгийг шинэ жилд зориулна гэдэг юу л бол. Харин төрийн байгууллагынхан 60-100 сая төгрөгийг гуравхан цагт үрчихдэг бололтой.
URL: