27 настай оюутан Гадаад харилцааны сайд болов
Австрийн Гадаад харилцааны сайдаар хуулийн факультетийн 27 настай оюутан Себастиан Курц томилогдлоо. Тэрбээр улсынхаа түүхэнд хамгийн залуу сайд болжээ.
Нутгийн сэтгүүлчид шинэ сайдыгаа ажил, сургуулиа хосолж чадах эсэх талаар хошигнож байна.
Курц бол Австрийн ардын намын барууны үзэлт залуусын жигүүрийн тэргүүн аж. Австрийн ахмад дипломатч “Курц Гадаад харилцааны яамыг удирдах нь удирдаж чадах л байх. Харин тэр Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Германы Гадаад харилцааны яамны тэргүүн Франк-Вальтер Штайнмайер нартай яаж ярилцах бол. Курц зангиа зүүсэн ч энэ талаар төсөөлөхөд хэцүү байна” гэжээ.
Себастиан Курцын эцэг инженер, эх дунд сургуулийн багш. Курц 17-тойдоо Австрийн ардын намын залуусын холбоонд элсэж, 23 настайдаа Вений салбарыг тэргүүлжээ. 2011 онд 24-тэй Курц Интеграцийн төрийн нарийн бичгийн дарга болсон аж.
URL: