Том мөрөөдөл Vs Хөдөөгийн амьдрал
Саяханы нэг өдөр заа нөгөө л солонгосын гэхдээ зайлуул аятайхан нэг баримтат кино үзлээ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажилладаг надад телевиз үзэж суух цаг бага байдаг тул үнэндээ эхнээс нь үзэж чадаагүй болхоор нэрийг нь мэдэхгүй юм. Гэхдээ би тэр баримтат киног үзээд уйлсан шүү.
Уйлсан шалтгаан нь нэг залуу 19-хөн настай эхнэртэйгээ, ээж, дүү нартайгаа үгээгүй ядуу амьдарч байгаад нэгэн өдөр эхнэртэйгээ ярилцаад 3 жил тусдаа ажиллаж мөнгө олохоор шийддэг. Тэгээд эхнэр нөхөр 2 өөр өөр айлд 3 жил зарцлагдаж 3 жилийн ажлын хөлсөө бөөнд нь авсан нь 17 хон шуудай будаа. Тэгээд тэр 2 будаагаа зарж бага хэмжээний газар худалдан аваад бас хажуугаар нь айлд зарцлагдаад нөгөө газраа өтгөн шингэнээр бордож үйржил шимтэй болгоод тэндээ багахан хэмжээний ногоо тарьдаг. Ингээд тарьсан ногоогоо зах дээр зарна, олсон орлогоо ихэнхийг нь банкинд хийж өөрсдөө будаа ойр зуурын юмаар голоо зогооно. Бас нэг хүүтэй болно. Нөхөр нь анх удаа загас худалдан авч хүү төрүүлж өгсөн эхнэртээ шөл хийж өгнө. Тэгээд эхнэрээ шөл ууж байх хоорондоо хүүгээ хараад өөрийхөө туулж өнгөрүүлсэн хэцүү амьдралыг хүүдээ ямар ч байсан үзүүлэхгүй хэмээн өөрөө өөртөө амлаж байв. Залуу зөвхөн 2 дугаар ангийн л боловсролтой, сургуулийн төлбөрөө төлөх чадваргүй байсан тул яаж ч чадалгүй сургуулиасаа гарч лааз, сав ер нь л хэдэн төгрөг болгочих юу л байна түүж зарж борлуулаад олсон хэдэн цаасаа гэрийхэндээ өгнө. Гудамжнаас идэж болхоор юу л олдоно шууд л идчихдэг байсан байна.
Ингээд эхнэр нөхөр 2 хүүгээ өсгөхийн хажуугаар нөгөө газартайй ногоо тарьж ногоогоо зах дээр зарж хэдэн төгрөгний хуримтлалтай болно. Гэтэл гай дайрч нөхөр нь сүрьеэ өвчнөөр өвдөж эхнэр нь бүх ажлаа хийж нөхрөө асарч хүүхдээ өсгөдөг. Аз болж нөхөр нь эрүүл болж хамтдаа зүтгэж нэгэн сайхан нартай өдөр хадгалсан мөнгөөрөө том газар худалдан авч ногоо тарьж сүүлдээ хүмүүсийг ажлын байраар ханган фермерийн аж ахуй эрхэлдэг. Тэгээд улсын баатар ч билүү их л сайхан нэр хүндтэй шагнал төр засгаасаа хүртдэг. Миний уйлсан 2 үйл явдал нь эхлээд хүүгээ хараад аавынх нь бодсон бодол, нөгөө нь өвчтэй нөхрөө асарч байхдаа өөрөө хоол ч идэж чадалгүй хөдөлмөрлөж байгаа бүсгүй – нэг удаа нөхөртөө хоол өгөөд, нөхөр нь хамт хоолоо идье гэхэд би идчихсэн гэж эхнэр нь хэлнэ. Тэгтэл нөхөр нь заавал хамт хоол идье гээд тэгээд эхнэр аяга дүүрэн будаа авчраад маш бага багаар халбагадан иднэ. Гэтэл нөхөр нь эхнэрээ уух ус аваад ир гэж явуулаад эхнэрийхээ аягатай будааг нь үзтэл баахан ногоон юм бараг л ногооны хальс байсан байхаа тийм юмыг жаахан будаагаар далдалсан байдаг. Энэ үед би асгартал уйлсан.
Яагаад энэ баримтат киноны талаар бөөн сунжирсан юм бичсэний учир гэвэл хүн хичээгээд, зориод зүтгэх юм бол юуг ч хийдэг юм байна, хичээл зүтгэлийн үр дүнд сайхан амьдарч болдог юм байна гэж л хэлэх гэсэн юм.
Уг нь хотруу зүтгэхгүйгээр хөдөөгөө сайхан амьдрах боломж харагдах л юм. Газар шороогоо ухаж эх орноо сүйдлэхгүйгээр газар дээрээ ногоо тарьж, малаа өсгөөд нэг сайхан фермерийн аж ахуй эрхлэх юм бол ч болохгүй гэх газаргүй л санагддаг. Нэг суманд нэг юм хийдэг бүүр брэнд болчуул ч. дотоож тэр суманд, оймс тэр суманд, өмд, цамц гээд л хүнсний ногоо, гурил будаа, гээд л сум бүр үйлдвэртэй болж тэр нь улсдаа брэнд болоод дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад бас болвол гадагшаа экспортолдог болвол ч мөн ч сайхан даа.
Би хотод дургүй амьдрах, байх дургүй, харин хөдөөдөө байх дуртай.
Уг нь хөдөө орон нутагт жилийн төсөв гэж хөөрхөн хэдэн төгрөг орж ирдэг юм билээ. Нэг хүний нэг сая төгрөг гэдэг гэсэн шүү. Тэхээр 1000 хүнтэй сум гэхэд л нэг тэрбум. Даанч сумын засаг даргын тамгын газар гэж маш хаалттай хэдэн хүн байдаг. тэнд юу болж байгааг тэнд ажилладаг хүмүүс тэдний ах дүү нар л мэддэг байх. Мэдээлэл өгөхгүй, жилийн төсвөөр юу хийсийн бүү мэд заа тэгээд дараагийн сонгууль болхоор энд тэндхийх тусламжаар хийгдсэн гарын таван хуруунд багтах ажлыг өөрөө хийсэн юм шиг нөгөө том үнийн дүнтэй нь бичиж тараах хуудас хэвлүүлээд тэр талаараа л ярьна шүү дээ. Хөдөөгийн бидний ихэнхи нь тийм л юм байх гээд л тэгээд ч хэдхэн намаас л энэ хэдээс л сонго өөр сонголт байхгүй гэхээр албан шаалтаар аль нүдэнд гайгүй харагдсан эсвэл таньдаг хүнээ дугуйлна даа. За тэгээд нөгөө гарууд чинь гархаасаа өмнө ярьсан шигээ хийнэ гэвэл ёстой хуц шүү дээ. Орон нутагт юм хийхгүй хийж байгаа ажил нь төсвийн мөнгийг хувааж идэх идсэн мөнгөөрөө тансаглаж ийш тийшээ зугаалж shopping хийх.
Нэг иймэрхүү л байдлаар хөдөө амьдарч байна.
Би өөрийгөө их том болгож төсөөлж мөрөөдөх дуртай. Хэрвээ сумын засаг дарга болвол энэ жилд сургууль, ирэх жил цэцэрлэг, дараагийн жилд сумын гэсэн нэг үйлдвэр гэх мэтээр дараагийн жилд ийм юм тэгээд тэрний дараагийн жилд үүнийг гээд л өчнөөн зүйл төсвийн мөнгөөр хийнэ, аймгийн засаг дарга байсан бол за тэгээд цаашлаад ерөнхийлөгч байсан бол тийм тийм юм хийнэ гээд л мөрөөддөг шүү. Инээдтэй л дээ. Гэхдээ л ганц надад хийх шаардлагатай маш олон зүйл харагдаад байхад бусад хүмүүст үүнээс ч олон байгаа л даа. Даанч сонголт алга.
Гэхдээ миний толгойд үргэлж бодогдож хийхийг тэмүүлж зүтгэж байгаа зүйл маань хэдэн төгрөгтэй болоод нэг газар худалдаж аваад тэгээд нөгөө гудамны гэх хүмүүсийг орон гэр хоол хүнсээр хангаж бас муу зуршлаас нь салгаад тэндээ ногоо тариулж өөр тэд нараар юу л хийлгэж болох байна тэр бүгдийг хийлгүүлж, сургаж тэд нарт цалин өгч амьдрал ямар сайхан баялаг болохыг мэдрүүлэх.
Бас сумандаа нэг томхон газартай болоод тэндээ цэцэрлэгт хүрээлэн байгуулах. Хүүхдүүд модон дунд модны сүүдэрт тоглож наадаад л эргэн тойрон өнгийн сайхан цэцэгс алаглаад л бас хөөрхөн жижиг усан оргилуурын хажууд хосууд суугаад л цэцэрлэгт хүрээлэн дундуур гэр бүлээрээ оройдоо сайхан салхилаад л. Энэ бол говьд байгаа миний мөрөөдөл миний толгойд үргэлж бодогдож явдаг зүйлс маань.
Бодит болгохын төлөө зүтгэж байгаа ч миний одоогийн орлогоор бол энэ мөрөөдлүүдээ өөрийнхөө хөрөнгөөр хийе гэвэд надад 100 жил шаардлагатай болох байх гэж айж байна. Өдөр ирэх тусам юмны үнэ нэмэгдэнэ харин цалин нэмэгдэхгүй.
Эцэст нь энэ орныг удирдаж өр ширэнд оруулан уруудуулан доройтуулж байгаа этгээдүүдэд хэлэхэд We will survive with our big dreams л гэмээр байна даа.
Оруулсан : B. Boogii
URL: