61,5 тэрбумын өртгийг 5 тэрбум болтол нь хямгадаж чаджээ

Орон нутгийн бүтээн байгуулалтад чанар гэж байгаа юу?  Ижил хүчин чадалтай, адилхан материалаар барих эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, дулааны станцуудын төсөвт өртөг тэрбум тэрбум төгрөгөөр зөрдгийн анхдагч шалтгаан нь зураг төсөл.

Хэдэн тэрбумын бүтээн байгуулалтын ажлыг зураг төслөөс эхлэх учраас урьд өмнө нь эмх замбараагүй байсан зургийн тендерийг цэгцлэж өнгөрсөн хавраас нэг маягийн зургаар барихаар болсон.

 Монгол Улсын сумдыг 3000 хүртэл, 3000-5000, 5000-аас дээш хүн амтай гэж гурав ангилж, түүнд тохирсон багтаамж чадалтай нийгмийн үйлчилгээний барилга байгууламжууд барихад ашиглах нэг маягийн зураг гаргах үүргийг дээрх тогтоолоор холбогдох яамдад өгсөн.

Харин зургууд бэлэн болж 2013 онд ажлыг нь эхлүүлэх нийгмийн үйлчилгээний барилгын зураг төсөлд 61.5 тэрбум төгрөг шаардлагатай байсан өртгийг  нэг хэв маягийн зураг хийснээр ердөө таван тэрбум төгрөгт багтаажээ.

Дээр нь бас саяхныг хүртэл аймгийн төв л дулааны станцтай, сумд уурын зуухтай явж ирснийг Шинэчлэлийн Засгийн газраас сумдыг шинээр төлөвлөн хөгжүүлж эхэлсэн ба эхний хоёр жишиг сум ашиглалтад бэлэн болоод байгаа гэнэ. Төлөвлөгөөний дагуу ирэх онд найман аймагт ДЦС, 330 суманд дулаан, халуун усаар төрийн үйлчилгээний байгууллагуудыг хангах бага оврын станц барина. Эдгээрийн зураг төслийг өмнөх жишгээр хийлгэвэл 9.5 тэрбум төгрөг хэрэгтэй байсан бол нэг маягийн зураг гаргаснаар 2.6 тэрбумд багтаажээ. Удахгүй Монгол Улсын бүх сум төвлөрсөн дулаан, халуун усны системтэй болж, захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёл спортын төв гээд тус тусдаа уурын зуухтай барилга байгууламжууд нэг л яндантай болно гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих