Солонгос мөрөөдөл ба жинхэнэ дүр төрх
Улс үндэстэний оршин тогтнох үндэс нь эмс охид нь энгэр чангатай байх хэрэгтэй. Гэтэл манай ороны зарим ухамсар дорой эмсэд улс эх орон нь хамаагүй бололтой. Тэд гадны орны баян ядуу, хөгшин залуу хамаагүй хэн нэгэнтэй л гэр бүл болж байвал “тэнгэрийн умдаг” атгасан юм шиг аз жаргалтай болно гэж бодох болж. Үгүй ээ..үнэн хэрэгтээ тэд насаараа гадны орны үнэгүй боол болно.
Би өөрт тохиолдсон нэгэн явдлыг яръя.
Би Солонгос улсад өдрийн ажил хийдэг байсан юм. Нэг өдөр хамт ажилладаг солонгос хүмүүстэйгээ тариа хураах ажилд хөдөө тосгонлуу явлаа. Өдрийн цайны цаг болоод хооолонд орж байхад миний утас дугарч би Монголоор ярьсан юм. Тэгээд хоолоо идэж дуусаад гадаа тамхи татаж байтал түрүүний хоол зөөж байсан охин ирээд нэг ч үг хэлэлгүй намайг тэвэрч аваад уйлж өглөө. Би юу болоод байгааг ойлгосонгүй хэсэг байж байтал тэр охин тайвшраад өөрийнхөө тухай ярьж өгсөн юм. Тэр охиныг Тунгалаг гэдэг 19 настай бөгөөд ирээд жил гаран болж байгаа. Солонгос хүнтэй гэр болвол сайхан амьдрана гэж бодоод зуучлах төвд хандаж нөхөр болох хүнийхээ зургийг ч харалгүй Солонгос улсад хөл тавихад онгоцны буудал дээр нөхөр болох 60 настай хүн тосож аваад эхний нэг сар хамтдаа сайхан байсан гэнэ. Тэгээд удалгүй хөдөө хэний ч мэдэхгүй газар 80 гарсан адаар зантай хөгшинтэй орхиод явсан. Тэрнээс хойш ганц л удаа эргэж ирсэн гэнэ.
Тунгалаг тэр тосгонд хоёр нарны хооронд борви бохис хийхгүй бүсэлхийгээр татсан усанд ажилладаг байсан болохоор бөөр нь их муудсан гэж өөрөө ярьж байсан. Тэрбээр хүн танихгүй газар мэдэхгүй болохоор хаашаа яаж явахаа ч мэддэггүй шаналж байна даа гэж надаа ярьсан юм.
Би түүнийг шууд аваад явмаар байсан ч тэр Солонгос улсын иргэн болсон байсан учир би яаж ч чадаагүй юм. Гэхдээ би түүнд утсаа өгөөд “Би орой такси дуудна чи энэ хаягийг үзүүлээд хүрээд ир” гээд явсан даа. Тэгж би харийн оронд зовж байсан нэгэн бүсгүйд тус болсон юм даа. Хамгийн сүүлд түүнтэй ярихад ” Би нэг сүмд амьдарч байгаа. Удахгүй Монгол явна” гэж байсан.
Хацар гоо охид минь харийн хүний өмнө энгэр ээ бүү нээгээч……
INFO.MN
URL: