Генерал Т.Дашдэлэгийг эрүүгийн танхимд шүүнэ

 Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнийг шүүх хурлын тов гарлаа. Тэднийг энэ сарын 18-нд буюу лхагва гаригт 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүхээр болсон байна. Хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, М.Алдар, өмгөөлөгчөөр Н.Хатанбаатар, Д.Халзан, Н.Энхзаяа, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр оролцохоор болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 264.2-т зааснаар буруутган шүүнэ.

Хэргийг сануулбал, Тэднийг 2011 онд  цэргийн  ангид ашиглаж  байсан  байлдааны  сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй  хэрэгт буруутгасан юм. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосын талаас 1.5 сая ам.доллар авсан атлаа онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар эл хэрэг олны анхааралд өртөж, ил болсон юм.


URL:

Сэтгэгдэл бичих