Нууц амрагуудын гал халуун хайр тэнгисийн давалгаа шиг оволзож байснаа дорхноо замхардаг /18+/

Гадаад маркийн машин шурдхийн өнгөрч, үзэсгэлэнт хуайс модны сүүдэрт огцом тоормослон зогслоо. Өндөр царайлаг залуу гар утсаа гаргаж нэгэн дугаар руу сурамгай гэгчийн залгав. Утасны цаанаас хэн нэгэн дуугарахад,

- Валенька, хонгор минь, таван минутын дараа нөгөө газраа хүрээд ир. Үнсье. Чамайг хүлээе гэж эелдэг зөөлөн хэллээ.

Тэр утсаа салган, сэтгэл хангалуун инээмсэглэн модны орой руу харав. Цэлмэг сайхан өдөр болсонд шувууд баясан, мөчир дамжин жиргэх аж.

Төд удалгүй засмал замын хажуу талаас нэгэн зэгзгэр гуалиг хүүхэн гарч ирэв. Хүүхэн ийш тийшээ болгоомжтой харснаа машинд ороход мөнөөх эр “Валечка минь, толгойгоо бөхий, энэ чинь таньдаг хүн их явдаг газар” гэлээ. Тэд засмал замаар 5 км хэртэй явсаар алсаас үзэгдэх төдий харгуй зам руу эргэлээ. Дурлалт хос цаашаа Сивашийн эрэг тийш явцгаалаа. Тэнгисийн энэ хоолой нь хотынхны амрах эргийн өвс ногоотой талын дундах жижигхэн сийрэг ойн захад хүрлээ. Залуу машинаа зогсоогоод,

- Бид хүрэх ёстой газраа ирчихлээ. Халуун гэж жигтэйхэн, хоёулаа усанд орох уу” гэснээ хэд сайн суниан хөшсөн биеэ амраав.

- Толя усанд дуртайяа оръё. Өнөөдөр чинь ямар халуун байх юм бэ хэмээн бүсгүй зөвшөөрөв. Толя машинаа оролдох зуур хүүхэн нимгэн даашинзаа тайлж, усанд ордог хувцастайгаа тэнгисийн эрэг рүү явлаа. Толя энэ хооронд ногоон дээр бүтээлэг дэвсэж, цүнхнээсээ төрөл бүрийн амттан гаргаж, дэвсгэр дээгүүр орж тэр дунд гадаад архи, даршилсан ногоо гээд элдэв янзын зүйлс харагдана.

- Толя минь ийм их юмаар яах нь вэ?

- Хэрэгтэй хонгор минь. Энэ бүгд бас миний нөөц. Би хэрэгтэй гэсэн бүх зүйлээ биедээ авч явдаг. Зайлшгүй хэрэгтэй үед хэн нэгнийг цайлж, нөгөөг нь хооллоно гэсэн үг. Алив чи зогсоод байсны хэрэггүй, наашаа суу гэж залуу хэлэв. Валяг түүний хажууд суухад Толя оргилуун дарс задалж, хоёр хундаганд хийв. Толя цамц, жинсэн өмдөө тайлаад бутны дор эвхэж тавилаа. Хүүхэн ногоон дундуур явав. Гуч настай эмэгтэйн гуалиг чийглэг бие хүрлээр цутгасан баримал мэт дур булаам гайхалтай сайхан харагдана. Залуу түүний том хөх, тэгш шулуун хөл рүү харснаа булчин нь хөвчрөн, бие нь бадайрахыг мэдэрчээ. Залуугийн харцанд Ольгаг эзэмдэх гэсэн шунал тачаал илэрхий гэж. Нууц амрагийнх нь халуун уруул хүүхнийг озон, тэд дурлалын тачаалд автан удтал цэнгэл эдлэв.

Хархүү, хүүхэн хоёр ханаж цадахыг мэдэхгүй хүсэл тачаалд анх удаагаа умбаж байгаа нь энэ биш билээ. Чухам энэ галзуу шуналаас болж тэд бие биедээ соронзон мэт татагддаг ч байсан байж магадгүй. Нууц амрагууд хүсэл тачаалаа арайхийн номхтгон, ядарсандаа ууцаа нийлүүлэн хэвтлээ.

Валя хэдийгээр нөхөртэй ч гэсэн Толятай танилцсан цагаас хойш нөхрөө нэг л голонгуй болсон юм. Түүний нөхөр Саша нь эгэл, хээ шаагүй жирийн орос эр. Хааяа уучихна, хааяа загасчилна. Толя шиг хээнцэр дэгжин бус, бас нялуун гоё үг хэлж мэдэхгүй, тэгэхдээ эхнэртээ цалингаа бүрэн бүтнээр нь өгчихдөг, эр хүний хийх ёстой ажлаа хэнээр ч хэлүүлэлгүй хийчихдэг тийм л хүн. Толя янаг хүүхнийхээ уруулыг үнсэж, хайртай эмэгтэйдээ үүрд үнэнч байхаа илэрхийлээд энхрий зөөлөн дуугаар,

- Хайрт минь, би чамтай үүрд хамт байх болно. Би чамд өөрөөсөө, энэ амьдралаасаа илүү хайртай. Чи муу юм битгий бод. Усанд оръё гэв. Тэд усанд удтал сэлж байгаад эрэг дээр гарч ирснээ инээлдэн гүйцгээлээ. Амраг хос гэнэт өлссөнөө мэдэрч зууш идэв. Толя өөртөө архи, хүүхэнд дарс хундагалав.

- Валя, чиний сайн сайхны төлөө!

- Үгүй, Толя минь чиний сайн сайхны төлөө!

- Тэгвэл хоёр биенийхээ төлөө, хэзээ ч хагацахгүйн төлөө ууцгаая. Бүх зүйл дахин давтагдав. Тэд биеэ наранд шарж, халуун элсэн дээр хөрвөж, архи дарс бага зэрэг ууж, амтат зууш идэцгээв. Бас дурлалын толгой эргэм, мансуурам, ер бусын амтат цэнгэл эдлэхээ ч мартсангүй. Толя хүүхний хөхийг илэн хажуулдан хэвтэхдээ тэнгисийн цаад эрэг рүү залхуутайяа харна. Түүнд санамсаргүй нэг санаа төрөн,

- Валенька хоёулаа эргийн цаана гарч үзье гэхэд,

- Толенька, би чинь олигтой сэлж чаддаггүй хүн шүү дээ. Бага зэрэг нохой самарддаг. Найз нь чадахгүй гэтэл Толя түүний яриаг тасалж,

- Чамд сэлэх ямар ч шаардлага байхгүй. Би энэ хавийг таван хуруу шигээ мэднэ. Хүүхэд байхдаа өөдөө сөөдөө их л явж байлаа. Чи хамгийн гүехнийг нь олж сонго. Бүсэлхийнээс дээш хэзээ ч гардаггүй юм гэв. Гэвч Валя эргэлзэн ус руу урьдын адил харсаар зогсоно.

- Валя! Хэрэв ямар нэгэн юм болвол би чиний хажууд байна шүү дээ. Би чинь усанд сэлэлтийн зэрэгтэй хүн. Энэ тэнгис миний хувьд шалбааг л гэсэн үг. Сая л нэг юм Валягийн эргэлзээ ариллаа. Тэгээд амраг хос хөтлөлцөн тэнгисийн нөгөө эрэгт гарахаар явлаа. Тэнгис нялцгай лаг замагтай аж. Тэнгисийн гол дунд ортол тэдэнд ямар нэг аюул тулгарсангүй. Гэтэл цэлмэг тэнгэрт аянга буухтай адил гэнэт хуй салхи дэгдэх нь тэр. Хар үүл тэнгэр бүрхэж, тэнгис давалгаалж эхлэв. Амраг хосууд айсандаа нэг урагшилж, нэг ухарч, гарах гарц олж чадахгүй байлаа. Үхтэл айсан Валя хамар амнаасаа ус цалгиулан “Толя, Толенька минь яанаа, яах вэ, намайг авраач дээ, би сэлж чадахгүй. Охин минь одоохондоо бага байна шүү дээ. Намайг авраач” гэж хэллээ.

Гэтэл Толя гэнэт хүүхний гарыг тавьж, хуйлрах салхинаас өрсөх мэт чанга дуугаар “Тэнэг минь, намайг орхиж үз. Би хүүхдүүдтэй, бас эхнэртэй хүн, чи өөрөө өөрийгөө авар” гэж хэлээд бүсгүйг орхин явлаа.

Харин хүүхэн гэнэтийн санамсаргүй явдалтай эвлэрэн, энэ байдлаас яаж ийгээд тэсэж гарахыг хичээн зүтгэлээ. Хүүхэд нь харагдах шиг болж, бүх биеэ чангалжээ. Бурхан минь, намайг битгий үхүүлээч. Надад туслаач. Хүүхдийг минь бодооч. Би их нүгэл үйлдсэн хүн. Гэхдээ амьд л гардаг юм бол алдаагаа засна. Намайг уучлаач гээд чадлынхаа хэрээр нохой самардлаа. Хүүхэн ядарч туйлдсандаа сүүлдээ дуу нь гарахаа больжээ. Хүчтэй давалгаа түүнийг нөмөрч, авч шидэлнэ.

Байгаль хүн хоёрын амьдралын энэ ширүүн өрсөлдөөн дунд санаандгүй явдал бас тохиолддог аж. Хүүхэн давалгаанд шидэгдэн нэг мэдэхэд тэнгисийн эргийн элсэн дээр түрүүлгээ хараад хэвтэж байлаа. Бүсгүй амьд гарсандаа итгэж ядна….

Саяхан догширч байсан тэнгис анх байсан шигээ гэнэт тайвширчээ. Харин… бүсгүйг давалгаан дунд хаяад зугтсан Толяд тэнгисийн бурхан хатуурхан хилэгнэж өгөөмөр гараа сунгасангүй. Сарын дараа түүний цогцсыг загасчин өвгөн олсон байна…

Сүмийн өмнөх өргөн талбайд цугласан тагтаанд хар хувцастай нэг хүүхэн талхны үртсийг хичээнгүйлэн цацан өгч байлаа. Сүмийн хонх дуугарах болгонд хар хувцастай залуу хүүхэн “Бурхан минь өршөө, түүний нүгэлт сэтгэлийгөршөө… хэмээн залбирах ажээ.

ЭХ СУРВАЛЖ: БОЛСОН ЯВДАЛ


URL:

Сэтгэгдэл бичих