Я.Санжмятав сайдын тансаглал

Тендер будилуулсан хэргээр түмнийг бухимдуулж байсан Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав гуай том суудалтай болсон цагаасаа л баян айлын эрх ганц жаал шиг л аашилдаг болсон гэнэ. Түүнийг төсвийн мөнгөөр тансаглаж, хувийн хэрэглээгээ өндөржүүлж эхэлсэн талаар хажуу хавиргынх нь ам уралдан ярьж сууна.

Түүнийг хоёр тэрбум төгрөгөөр засвар хийсэн яамандаа турк хивс, үнэтэй хөшиг татаж, арынхаа өрөөг дээд зэрэглэлээр тохижуулсан гэж тухай ам хуурайгүй шагшиж байх юм. Тэр ч бүү хэл Хөдөлмөрийн сайд гуай монгол хүнийхээ хөдөлмөрийг үнэлэхгүйдээ  монгол хивс дэвсэхгүй хэмээн турк хивс захиалж, хамгийн том дэлгэцтэй телевизор, компьютер бөөндөж авсан гэдэг мэдээлэл ч давхар цацагдаж эхэлжээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn\


URL:

Сэтгэгдэл бичих