Дуучин Нара нүцгэлсэндээ гэмшиж “будаа” болжээ.

“Үтрээний хүүрнэл”-ээр өөрийгөө таниулаад авсан дуучин Нара чамгүй жүжиглэх авъяастайгаа харуулсан. Тэрээр эр хүйстэй бүрийн  нүд унах сэргэр том хөх, цээж бэлхүүс гээд  мяраалаг ч гэсэн тачаангуй төрхийг агуулж чаддаг, тэр бүхнээ гайхуулсан хувцас хэрэглэлийг ч өмсөж зүүн өөрийнхөө имиж тодорхойлж мэдсэн халуухан эмэгтэй.

Дуучин Нараг монголын эмэгтэй дуучдын дундах “нүцгэлэх” моодыг дэлгэрүүлсэн зоригтой хүүхэн ч гэж хэлэх нь бий.  Түүний нүцгэн зургийг авах саналыг анх “Монгол контент” компани тавьж, тэрээр гэрээ байгуулаад эротик гэрэл зураг нийлүүлсэн гэнэ.

Тухайн үед хараахан олны хүртээл болоогүй байсан дуучин бүсгүй маань нүцгэн зураг авхуулах саналыг зөвшөөрчээ. Үүнээс гадна эхээс төрсөн биеэрээ чармай нүцгэн зогсох эмэгтэйн зураг маш жижиг хэмжээгээр гарна гэж төсөөлөн дээр нь бас тэр үеийн утасны дэлгэц жижиг байсанд харьцуулан бодож санаа амраад нүцгэн зургаа авхуулах саналыг татгалзах зүйлгүй зөвшөөрч орхижээ.
Гэтэл  Нарагийн нүцгэн зураг хаа сайгүй тэнэж, түүнийг эвгүй байдалд оруулж эхэлсэн бололтой. Ямартай ч  дуучин бүсгүй маань “Энэ зураг миний амьдралыг ингэж “будаа” болгох юм гэж бодоогүй. Тэр зураг гарснаас хойш л хүмүүсийн намайг харах хандлага сөрөг болсон байх. Ер нь хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л баллаж явдаг юм байна” хэмээн ярьжээ.
Азтай
эх сурвалж: www.fact.mn

Nara12


URL:

Нэр: Чебурашка Огноо: 18 December 2014

За яадгийн сайхан биетэй байхдаа зургаа авхуулж л байсан нь дээршдээ.

Сэтгэгдэл бичих