Оюу толгой ахиад л шүүхдэлцэх нь
Дэлхийд байхгүй гоё гэрээ байгуулсан учраас хэзээ ч эрсдэл хүлээхгүй ашигтайгаар ажиллаж чадна гэж Оюутолгой компанийг манай улс төрчид магтацгаадаг. Харамсалтай нь энэ компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу гоё сайхан байж чадахгүй л байна. Саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ж.Алтанбагана Оюутолгой компанийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгчээ.
“Оюутолгой” компани өнгөрсөн хугацаанд ямар ч зөвшөөрөлгүйгээр элс, хайрга, дайрга олборлож, энэ үйлдлээрээ улсад 457 сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд ч энэ мөнгийг төлөх акт гаргасан ч өнөөдрийг хүртэл дээрхи төлбөрийг төлж барагдуулаагүй учраас Мэргэжлийн хяналтын газар шүүхэд гомдол гаргасан байна. “Оюутолгой”-н уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл 100 гаруй км зам тавихдаа тус компани зам дагуу 100 гаруй нүх ухаж элс, хайрга олборлосон нь шалгалтаар илэрчээ. Одоо энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлэж, улсыг хохиролгүй болгох ажил үлдэж байгаа юм байна.
URL: