Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулна

 

Саяхан болсон “Монголросцветмет нэгдэл”-ийн ТУЗ-ын хуралдааны үеэр Асгатын мөнгөний ордыг түшиглэн  Монгол, Оросын хамтарсан компани байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хувь эзэмшигчдийн хүртэх ашиг  багагүй хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Асгатын мөнгөний орд нь Монгол, Оросын хил дамнаж оршдог. Дэд  бүтэцгүйн улмаас өнөөг хүртэл тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй аж.  Тус ордыг мөнгөний чамгүй их нөөцтэй гэж судлаачид ярьдаг. Тэгвэл өнгөрсөн зун Засгийн газрын хөрөнгөөр Асгатын мөнгөний орд руу хатуу хучилттай зам тавьсан байна. Мөн цахилгааны асуудлыг нь  шийдэж чадсан гэнэ. Тиймээс уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болсон хэмээн “Монголросцветмет нэгдэл”-ийн удирдлагууд үзсэн бөгөөд   51 хувийг “Эрдэнэс МГЛ”, 49 хувийг “Ростехнологи” компанид эзэмшүүлж хамтарсан компани байгуулахаар ярилцсан байна. Үүний хүрээнд ажлыг хэсэг байгуулахаар хоёр тал санал нэгдсэн гэнэ


URL:

Сэтгэгдэл бичих