Үнэтэй, үнэтэй, үнэтэй

Ed6e55 1770 x678

Шинэ жил дөхлөө. Энэ баярыг оргилуун дарс, тортгүйгээр төсөөлөх ч хэрэггүй.

Тэгвэл дэлхий дээрх хамгийн үнэтэйг нь сонирхуулъя. Дэлхийн баячууд л ийм зүйлс хэрэглэдэг. Харин энгийн хүний нүдээр харвал шал дэмий ч санагдаж мэдэх үнэ бүхий зүйлсүүд энд байна.

Дэлхий дээрх хамгийн үнэтэй оргилуун дарс бол Shipwrecked 1907 Heidseick. Энэ дарсыг 1997 онд далайн ёроолоос олсон бөгөөд ганцхан шил нь 275 мянган ам.доллар гээд бод доо.

Дэлхийн хамгийн үнэтэй торт бол Африкийн газрын зураг хэлбэрээр хийгдсэн хар шоколадан торт. Үнэ нь таван сая ам.доллар гэхээр итгэмээргүй. Гэвч энэхүү бялууг хоёр мянган ширхэг алмаазаар чимэглэж хийсэн аж.

Далхий дээрх хоёр дахь үнэтэй шампанск бол Pernod- Ricard Perrier-Jouet. Энэ удаа үнэ огцом доошилсон боловч ихэнх хүний хувьд хэтэрхий үнэтэй санагдах нь лав. Та 50 мянган ам.доллараар нэг шилийг авч ууж болно.

Энэ жагсаалтын гурав дугаарыг Dom Perignon White Gold Jeroboam эзэлж байна. баячууд 40 мянган ам.доллараар худалдан авч тааваараа шимдэг.

Жагсаалтын хоёр дугаарыг “Pirate’s Fantasy” хэмээх нэртэй бялуу эзэлж байна. Үнэ нь 35 сая ам.доллар бөгөөд далайн дээрэмчний хөлгийг санагдуулсан энэ тортыг дэлхий дээр ганцхан зочид буудалд захиалж болох гэнэ.

Харин гурав дугаарт жагсаж буй торт харьцангуй хямдхан буюу 35 мянган ам.доллар ажээ. Харахад тахианы өндөг шиг л байгаа биз.


URL:

Сэтгэгдэл бичих