УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болно
УИХ-ын гишүүдийг ажилдаа ирэхгүй ирц хангалтгүй, хуралдаан болохгүй байна гэсэн шүүмжлэл өнгөрсөн долоо хоногт нэлээд гарав. Сүүлийн хэдэн жил нэгэндээ картаа дамжуулж бүртгүүлэх, өөр хүний өмнөөс санал өгөх асуудалд анхаарал хандуулах талаар хөндөж байгаа ч дорвитой ажил хийгээгүй.
Өөрөөр хэлбэл энэ удаагийн парламент ийм шүүмжлэлийг таслаж чадахгүй, гишүүд нь ч хуралдаа ирэхгүй хурал хойшлох нь ойрын өдрүүдэд бараг хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл өмнө нь хурууны хээгээр бүртгэл хийлгэдэг байх санал цөөнгүй гишүүд гаргасан нь тун удахгүй ажил хэрэг болж, хэрэгжиж эхлэх бололтой байна.
Тодруулбал хичээлдээ ирдэггүй ангийн нөхдөө ирүүлэх гэж аргаа барсан ангийн дарга Энэ долоо хоногийн бямба, ням гарагт хурууны хээгээр бүртгүүлэх шинэ аргыг туршиж үзнэ гэж захисан.
Ингэхдээ гишүүд миний дэргэдээс картаа авч ирцээ бүртгүүлээд, тэр дарааллаараа үг хэлж, асуулт асуудаг зарчимд шилжнэ. Ямар нэг хуульд өөрчлөлт оруулахгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжтой гэсэн юм.
Аргаа барсан ангийн дарга нь олон жил хэл ам таталж байгаа уг асуудлыг шийдэж, гишүүд хариуцлагатай ажиллаж боломжийг бүрдүүлэхээр хирэндээ чармайж сууна.
Б.Сонор
URL: