М.Энхсайхан улс төр ярьвал төсөл нь гацна

baby10-620x412“Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгж”-ийн захирал, эдийн засгийн ухааны доктор М.Энхсайхан одоо хэрэгжүүлж байгаа төслөө нураахгүйн тулд улс төрөөс хол байхаар шийджээ. Хэрвээ улс төрийг тойрсон асуудлаар байр сууриа илэрхийлээд ирвэл төслийн ажил нь гацах гээд байгаа тухай хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдсан байна. Тэрээр хэлэхдээ “Энэ талаар яримааргүй байна. УИХ эсвэл Засгийн газрын ажлыг шүүмжлээд эхэлбэл өнөө төсөл маань нурчихна биз дээ. Сэтгүүлч бүр “Та яагаад улс төрийн талаар ярихгүй байгаа юм бэ” гэж асуух юм. Ярьчихвал энэ төслийн ажил маань гацах гээд байна. Тиймээс ойрын жилүүдэд улс төрөөс хол байна гэж бодож байгаа шүү” хэмээжээ.

 

Н.Батаа

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих