Амралтын өдрийн инээд /шинэ онигоо/
Шог зураач С.Цогтбаярын өөрийн FB-дээ постлосон хөгжилтэй онигоонуудаас уншигчдынхаа амралтын өдөрт зориулан орууллаа.
***
Нөхөр нь авах юмаа мартчихдаг тул эхнэр түүнд жагсаалт бичиж өгчээ. Түүнд нь:
1.Талх
2.Хиам
3.Сүү
4.Саван
5.Шүдний оо
6.Шампунь
7.Архи
гэж бичсэн байж.
Хэдэн минутын дараа нөхөр нь том гэгч тортой ирэв. Сайн эр нэг талх, хоёр годгор хиам, гурван сав сүү, дөрвөн саван, шүдний оо таван ширхэг, зургаан сав шампунь, долоон шил архи авч ирсэн байх юм гэнэ.
***
Нэг бяцхан хүү ааваасаа ингэж асуув.
-Ааваа таныг аав чинь зоддог байсан уу?
Аав: -Тиймээ!
Хүү: -Тэгвэл өвөөг аав нь зоддог байсан болов уу?
Аав: -Тиймээ!
Хүү: -Удам дамжсан энэ яргалалыг хоёулаа яг одоо шийдвэртэйгээр таслан зогсооё!!!
***
-Нэг охин Хаан банкинд оочирлож байх хооронд нь найз залуу нь цэрэгт алба хаачихаад ирсэн гэсэн ш дээ
-Тэр ч гайгүй бас нэг охин далан мянгаа авах гээд хүлээх хоорондоо жирэмслээд төрчихсөн гэсэн…
***
Чи яагаад дандаа бөгтийж явдагым бэ? – Харин тиймээ хөгшнийх нь утасны чихэвч аймаар богинохон юм аа…
***
-Бvх эрчvvд гахай!
-Тэгээд яагаад чи байнга л нэг хар юм сугадцан явдгым?
-Би амьтанд хайртай л даа
***
Жинхэнэ айдас гэдэг бол Лексус-570-ыг шүргэсэн троллейбус зугтаад орон сууцнуудын дунд орж нуугдахыг хэлнэ.
***
Нөхрийн мэссэж:
-Хайраа өнөөдөр ажил дээрээ өндрөөс унаад хавиргаа гэмтээж хөлөө хугалчихлаа. Чимгээ намайг гэмтэл дээр авчирсан. Тайрч магадгүй гэнэ. Хүнд хагалгаа амь насанд ч аюултай байж мэднэ гэнэ ээ.
Эхнэрийн мэссэж:
-Чимгээ гэж хэн юм бэ новшоо?
***
Нэг залуу ажил үйлс нь бүтэлгүйтээд болохгүй аргаа ядан ламд үзүүлтэл.
Лам:
-Чиний гарлагын үүд нээгдсэн байна ном уншина гэв. Лам номоо хэдхэн секундын дотор уншаад дуустал залуу ихэд гайхан:
-Ямар хурдан дуусчихав аа гэтэл лам:
Аа энэ энэ REMIX нь юм байгаамаа хө…
***
Дарга ажилтныхаа өрөөнд хашгиран орж ирэв.
- Ажил хийж байхдаа тамхи татаж болохгүй гэж хичнээн хэлэх юм бэ !!! Ажилтан:
- Хэн ажил хийсэн юм.
URL: