Соёлын сайд соёлын өвийнхөө эсрэг ажиллаж байна

Салбарын сайд өөрийн төрсөн нутаг, тодруулбал Булганы ламтанд Чойжин ламын сүм музейн хашаан дотор гүрэм ном уншуулах зөвшөөрөл олгосон нь сонгууль угтсан ажлынх ць нэг гэж ойлгогдож байна.-

Соёлын сайд нь соёлын өвийнхөө эсрэг ажиллаж байгааг Бурхан багшийн их дүйчин өдөр илрүүлж өглөө. Дүйчин өдөрт зориулсан гар зургийн уралдаанд шалгарсан хүүхдүүд бай шагналаа авахаар хотын төвд оршдог Чойжин ламын сүм орчим цуглаж байх зуур музейн хашаан дотор бяцхан шилэн байшин нэмэгдсэн нь анхаарал татлаа. Дотор нь баахан зул эгнүүлэн тавьсан бөгөөд хэзээ, хэн ирж асаах юм бол гэсэн сониуч бодол төрүүлэв.

Доторх зулыг тоолбол 100 орчим юм. Тэр олон зулыг асаавал гал гарч мэдэхээр бөгөөд галаас хамглалсан зүйл тэнд алга.Зул, хүж acaacанаас үүдэж гал гарвал хурлын сүм, Занхан буюу нууц тарнийн сүм, Зуугийн, буюу бурхан багшийн дурсгалд зориулсан мөргөлийн сүм, Ядамын буюу ариун нандин шүтээний сүм, Хотол чуулган буюу Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлд зориулсан сүм зэрэг тус тусдаа онцлог бүхий цогцолбор монголын байтугай дэлхийн түүхийп үнэт дурсгалд тооцогддог Чойжин ламын сүм музей тэр чигээрээ шатаж устах аюул тулгарна.

Нийслэлийн төв хэсэгг оршдог Чойжин ламын сүм түүх,соёлын дурсгалт газар. Саёлын өвийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан тусгай хамгаалалттай бүс. Түүхийн музей болохоос сүм хийд биш. Соёлын өвийн тухай хуулийн 17.7-д “Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл тэнд хэн зул хүж асаан шашны үйл ажиллагаа явуулахаар шилэн хорго бариулав, газрын зөвшөөрлийг хаанаас ямар эрхтэн дархтан өгөв гээд олон асуулт гарч байна.

Тэр хавийн оршин суугчид, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсээс асуухад “Шилэн байшинг барьсан өчигдөр /уржигдар/ ашиглалтад оруулаад байгаа нь энэ” гэцгээв. Зөвшөөрлийг хаанаас, хэн өгсөн талаар холбогдох газруудаас сураглахад тодорхой хариу өгсөнгүй. Тэр бүү хэл тэр талаар ярихаас айж сандарч байгаа албан тушаалтан ч тааралдав. Сайд гэхээр хууль дүрэм зөрчиж дур зоргоор авирлаж; юу ч хамаагүй хийж болдог. Түүнийг нь нууж хэлэх гэж доод албан тушаалунууд айж бэмбэгнэдэг, сайд дарга нараа аврахын тулд ажил алба, аж амьдралаа хүртэл золиослодог болсон стандарт бус Засгийн газрын жишгийг Ё.Отгонбаяр ийнхүү баяжууллаа.

Бидиий олж авсан мэдээллээр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр энд шилэн хорго барих зөвшөөрлийг өгсөн бөгөөд түүнийг босгоход зориулж 60 орчим сая төгрөгийн төсөв гаргасан мэдээ байна. Шилэн байшинг одоогоор эзэмшиж буй нууц ноёнтныг мөшгөвөл Булган аймгийн  нэгэн ламыи нэрд дээр байв. Салбарын сайд өөрийнхөө төрсөн нутаг, тодруулбал тойргийнхоо ламтанд Чойжин ламын сүм Музейн хашаан дотор шилэн байшин бариулж өгөөд дотор нь зул хүж өргүүлж, гүрэм ном уншуулах зөвшөөрөл олгосон нь сонгууль угтсан ажлынх нь нэг гэж ойлгогдож байгаа юм.

Сүмийн түүхийг сөхвөл VIII Rg.pgy;gbdg  өөрийy дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулан 1908 онд тус сүмийг барьж өгсөн, гадна болон дотор чимэглэлийг 300 гаруй урчууд хамтран хийсэн гээд олон зүйлийг дурдаж болно. Энэ талаар музейн ажилтнууд дуртай тайлбарлан ярьж байна. Харин шилэн байшингийнх нь тухай асуутал хариулахаас цааргалж, зарим нь загнах янзтай болоод явчихав. Энэ талаар асуухаар музейн дарга Д.Отгонсүрэнг цаг гаруй хүлээсний эцэст “Бид шилэн хоргондоо бурханы чиглэлийн үйл хийнэ. Цаашдаа зул барьж эхэлнэ” гэсэн хариу сонсов.

Тус музейн ажилтан “Энэ шилэн хорго нь сүмтэй огт хамааралгүй. Ер нь цаашдаа өөр зориулалтаар ашиглах юм шиг байна лээ. Магадгүй дэлүүрийн чиглэлээр ажиллах байх. Энэ талын мэдээллийг дарга нар өгч болохгүй гэсэн” хэмээв. Мэдээллийн мөрөөр Улсын мэргэжлийн хяналтын газраар очсон ч хариуцсан байцаагч нь байсангүй “Дотор яваа” гэсэн хариу сонсов.

Ё.Отгонбаяр сайдын тарьсан балгийг нууж хаах гэж тус газрынхан ихээхэн сандарч байгаа сурагтай. Нэг агентлагийн хэмжээнд хууль зөрчдөг сайдаас ингэж жижгэрч байгаа юм чинь БСШУЯ-ныхан нь бүр ч сандарч байгаа биз.

Ч.Үл-Олодх, Д.Болормаа
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих