Хүнд өвчтний хажууд нэг шөнө хонож үзээгүй хүмүүс хууль өөрчилж байгаад харамсаж байна
Энэ сарын тавны өдөр “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга гарсан. Шинэчилсэн найруулгатай эрүүл мэндийн салбарынхан мягмар гаригт танилцсан байна. Гэтэл энэхүү шинэчилсэн найруулганд эмч эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилагсадын ажиллах нөхцөл ард түмний амъд явах эрхэнд хаалт болсон хамгийн буруу заалт оржээ хэмээн Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл болон эрүүл мэндийн салбарын эмч ажилчид өчигдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр 1996 онд Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг удирдан ажиллаж байсан Улсын клиникийн төв эмнэлгийн их эмч Монгол Улсын гавьяат эмч Л.Жамбалжаваас зарим зүйлийг тодрууллаа.
-Хуулийн шинэчилсэн найруулгад таны байр суурь ямар байна вэ?
-Хууль гаргахын тулд хууль гаргаж болохгүй. Хэрвээ өөрчлөлт оруулах гэж байгаа бол оруулсан шиг оруулах хэрэгтэй. Энэ хуулийн шинэчилсэн найруулга бол зарчмын хувьд захиргаадалтыг шинж агуулсан нь илт харагдаж байна. Тухайлбал эмчилгээ үйлчилгээний зөвшөөрөлд. Зөвшөөрөгдсөнөөс өөр газар эмчилгээ үзүүлбэл эмчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-40 дахин нэмж торгууль тавина гэсэн байх юм.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэнд гэнэт муудаад яаралтай тусламж үзүүлэх ёстой эмч тухайн хүний амь насыг аврахын оронд орчинд нь эмчлэх ёстой гэж хэлээд сууж байх болох нь. Тэгэхээр энэ бол ямар ч амьдралгүй заалт. Дээрх асуудал бол шинэчилсэн найруулгаас харж болох хамгийн энгийн дутагдал. Тэгэхээр энэ асуудлыг ямар хүмүүс хэлэлцэж шинэчилсэн нь ойлгомжтой байгаа юм.
-Шинэчилсэн найруулгыг боловсруулсан ажлын хэсэгт ямар хүмүүс байсан юм бэ? Эмнэлгийн ажилтнаас төлөөлөл байгаагүй юм уу?
-Ажлын хэсэгг эмнэлгийн болон үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг үг хэлэх санал оруулах эрхгүйгээр оруулсан. Эмнэлгүүдээс санлаа өг гэсэн журмаар явсан.Тэгэхээр энэ хуулийг ингэж гаргах нь тодорхой шүү дээ. Яагаад гэвэл тэд эмчийн хөдөлмөрийг мэдэхгүй ойлгохгүй юм чинь. Эмч хүний сэтгэл ямар байдаг, нэг ч гэсэн хүнд өвчтэй хүнийг аварч гарахаар ямар их хүнд хөдөлмөр зардагыг, мөн хүнд хүний хажууд нэг шөнө хонож үзээгүй хүмүүс ийнхүү хууль өөрчилж байгаад харамсаж байна.
-Шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулахаар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Манай салбарынхан шинэчилсэн найруулгатай танилцаж хэлэлцэж байгаа. Хөдөө орон нутгийн салбарынхан энэ долоо хоногт хүргэгдсэн. Тэд танилцаж хэлэлцэж байгаа. Биднийг эмч эмнэлгийн ажилчид гэж оруулахгүй эрүүгийн гэмт хэрэгтэн шиг этгээд гэж тусгасан нь хүртэл биднээс хол хууль болжээ гэж санагдаж байгаа.
Н.Бэлгүтэй
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: